Нарантуулаас Налайхын чиглэлд Рейлбус явж эхэллээ
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замд засвар хийж байгаатай холбогдуулан уг замыг хааж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн билээ.

Зам хаасантай холбогдуулан иргэдэд чирэгдэл учруулахгүйн үүднээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Улаанбаатар-Баян чиглэлд рэйлбус явуулж эхэлжээ.

Рэйлбус Улаанбаатар өртөөнөөс “Нарантуул” зах, “Амгалан” өртөө, Туул зөрлөг, Хонхор өртөө, Бумбатаар дайран Баян зөрлөгт хүрэх юм. Улаанбаатараас Баян хүрэх бол том хүн 2500 төгрөг, Бумбат өртөөнд буух бол 2000, Хонхорт хүрвэл 1500, Амгаланд очвол 1000 төгрөг төлөхөөр төлөвлөжээ.

Харин хүүхэд “Нарантуул” хүртэл 200 төгрөгөөр зорчих бол цааш өртөө, зөрлөг тутамд тасалбарын үнэ 200 төгрөгөөр нэмэгдэх юм байна.

Зорчигчид тасалбараа www.eticket. ubtz.mn цахим хуудсаар захиалах боломжтой юм байна. Рэйлбус мягмар гаргаас бусад өдөр ажил цуглах болон тарах цагаар иргэдийг тээвэрлэнэ.

Тухайлбал, 04.45 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, 06.00 цагт Баян зөрлөгт хүрээд, буцаж эргэнэ. Харин орой 19.25 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, 20.44 цагт буцах аж.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.