Цаг агаарын урьдчилсан мэдээг гаргахад дэлхийн түвшний төхөөрөмж ашиглана
Урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын, дулаан, хүйтэн улирлын буюу 6 сарын цаг агаарын төлөв мэдээ хамрагддаг. Одоогоор цаг агаарын урьдчилсан мэдээг гаргахдаа орон нутгийн уур амьсгалын загвар, экстремаль загвар гэсэн статистик загваруудыг ашиглан гаргадаг байна.
Сүүлийн жилүүдэд агаар мандалд ажиглагдах үзэгдлүүдийн шугаман бус чанар ихээхэн ихсэж байгаа тул статистик арга, загваруудаар эдгээр үзэгдлийг илрүүлэх, урьдчилан тооцоолох нь улам бүр хүндрэлтэй болж байгаа аж. Иймд тооцоолох төхөөрөмжийн бололцоотой улс орнууд динамик загварыг өргөн ашиглаж байна.

Харин манай улсын хувьд анх удаа энэ сарын сүүлчээс эхлэн уур амьсгалын дэлхийн хэмжээний динамик загварыг ажиллуулах туршилт, судалгааг эхлүүлэх гэж байна. Энэхүү загварыг  Солонгосын Пусаны их сургууль үнэ төлбөргүй суурилуулан өгч, холбогдох сургалт зохион байгуулж, туршилтыг эхлүүллээ.
Энэхүү дэлхийн хэмжээний динамик загвар нь агаарын, далайн, эх газрын гэсэн 3 загваруудын хосолсон загвар юм. Загварыг 2.5х2.5 градус буюу 300 орчим км-ийн орон зайн нарийвчлалтайгаар 1 сараас 8 сарын урьдчилалтайгаар 5 гишүүний  ансамбль байдлаар сар бүр ажиллуулахаар туршилт эхэлж байна. Мөн загварын үр дүнд динамик болон статистик аргаар хэмжээс багасгана. Динамик аргаар хэмжээс багасгахдаа WRF загвар ашиглахаар төлөвлөж байна.
Эдгээр загварчлалын үр дүнд сарын прогнозыг 10 хоногоор, улирлын цаг агаарын урьдчилсан мэдээг 3 сар тутам шинэчлэн гаргах боломжтой болох юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.