Дөрөвдүгээр сард 141 ихэр хүүхэд мэндэлжээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сард 24.9 мянган эх амаржиж, 25.1 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 227-гоор, амьд төрсөн хүүхэд 235-аар буурсан байна. Энэ оны 4 дүгээр сард 6678 эх амаржиж, 6723 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 195-аар, амьд төрсөн хүүхэд 196-гаар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 4 сард 346 болж, өмнөх оны мөн үеэс 24- өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 411 болж, өмнөх оны мөн үеэс 29-өөр буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 4 дүгээр сард 78 болж, өмнөх сараас 2 -оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 94 болж, 7-гоор тус тус нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2019 оны 4 дүгээр сард 6603 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3400 нь эрэгтэй, 3203 нь эмэгтэй, 141 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3400 грамм, дундаж өндөр 51 см байна. Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.1 хувь нь 20 хүртэлх насны, 91.9 хувь нь 20-39 насны, 4.0 хувь нь 40-өөс дээш насных байна.

Амаржсан эхчүүдийн 1.6 хувь нь боловсролгүй, 4.9 хувь нь бага, 13.7 хувь нь суурь, 39.6 хувь нь бүрэн дунд, 5.5 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 33.9 хувь нь дипломын болон бакалаврын, 0.7 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 53.4 хувь нь гэрлэсэн, 45.3 хувь нь гэрлээгүй, 1.3 хувь гэрлэлтээ цуцлуулсан байна.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.