Мах бол нийлүүлэлтийг нь ТЕГ шалгах ёстой стратегийн бүтээгдэхүүн
Сүүлийн үед махны үнэ, түүний эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ олны анхаарлыг татаж байна. Махны үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17, ямааны мах 28, үхрийн мах 14, адууны мах 11 хувиар өссөн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Махны үнэ ийнхүү бүх төрөлдөө 10-аас дээш хувиар өсөхөд нийлүүлэлтийн хомсдол нөлөөлсөн болохыг тус салбарын сайд Ч.Улаан сайд хэлсэн юм. Түүний дараа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хоёроос гурван компани нийлээд зохион байгуулалттайгаар хомсдол үүсгэж байж магадгүй гэсэн дөрвөөс таван мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Тагнуулын ерөнхий газар зохиомлоор хомсдол үүсэв үү, эсвэл зах зээлийнхээ зарчмаар үүсэв үү гэдгийг шалгаж Засгийн газарт танилцуулна” гэсэн юм. Үүний дараа олон нийтийн сүлжээнд “Хөөрхий Монголын цагдаа нар түүхий нүүрсэнд, тагнуулынхан манхны нийлүүлэлтэд хяналт тавьдаг болчих гэж” гэсэн сэтгэгдэл хөвөрсөн.

Уг нь олон нийт үүнийг шоолсон янзтай хүлээж авахаас илүү цаад үр дагаврыг нь сайн бодох хэрэгтэй. Мах, сүү, улаанбуудай бол стратегийн хүнсний бүтээгдэхүүн. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлтэд төр анхаарлаа хандуулж бодлогоо хэрэгжүүлдэг. Тухайлбал, төрийн бодлого, дэмжлэгтэйгээр жил бүр нөөцийн мах бэлтгэж Улаанбаатар болон бусад томоохон төв суурийн газруудад худалдаалдаг. Энэ жилийн хувьд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК нийт 4000 тонн мах бэлтгэж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас нийлүүлж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 137 хүнсний дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл, зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа юм. Энэ сарын 15-ны байдлаар нийт нөөцийн махны 1400 тонн мах буюу 35 хувийг худалдаалжээ. Нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй нийлүүлэх зорилгоор ирэх амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон байна.

Төр стратегийн бүтээгдэхүүнээ хяналтдаа байлгахгүй бол манайх шиг жижиг зах зээлд зохиомлоор хомсдол үүсгэж үнэ өсгөх амархан. Үүнийг эсрэг бодлогоо хэрэгжүүлэх нь иргэн төвтэй төрийн хууль ёсны үүрэг. Тагнуулын байгууллага Засгийн газраас өгсөн үүргийн дагуу зохиомол хомсдол бий болгон иргэдийн халаас руу хүссэн хэмжээгээрээ гар дүрж нийгэмд бухимдал үүсгэх, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж байгаа эсэхийг өчигдөр шалгажээ. Манай улсад нийтдээ 69 аж ахуйн нэгж мах экспортод гаргах зөвшөөрөлтэй. Тэдний нэг болох БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” компанийн агуулахад хийсэн гэнэтийн шалгалтаар их хэмжээний мах нөөцөлсөн байсан нь тогтоогджээ. Ганцхан аж ахуйн нэгж ингэж их хэмжээний мах нөөцөлснөөс харвал махны нийлүүлэлтийг удирдах боломж эдгээр аж ахуйн нэгжүүдэд 100 хувь байна. Тиймээс махны нийлүүлэлтэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай.

Энэ тухай мэдээллийг сонссон хүмүүс “Махны нийлүүлэлтийг Тагнуулын ерөнхий газар шалгах л дутаж гэнэ” гэсэн бодлоо өөрчилсөн гэдэгт найдъя.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-22 06:17:40
    Тер нийгмийг буххимдуулж буй Махны нийлуулэлтэд оршиж буй зерчилтэй асуудлыг цэгцлэхийн тулд Тусгай Албаа чиг уургийн нь хувьд дайчилан ажиллуулах цаг болсон!!!...
  • зочин 2019-05-19 01:56:39
    монгол дарга үйлчлээгүй бол түүгээр явсан хужаа яаж мах нөөцлөх вэ
  • зочин 2019-05-17 23:27:06
    Манай махыг аваачээ гээд ерөнхийлөгч нар нь хоёр хөршөөсөө гуйгаад байдаг нь яасан?
  • ЗӨВ 2019-05-17 22:40:37
    ТАГНУУЛЫНХАН махны хомсдолыг шалгах ёстой. ИХ мэдэгч нар дэмий зүйл ярих хэрэг алга. МОНГОЛын эдийн засгийн гол хүчин зүйл МАХ болоод байна.
  • Эмээ 2019-05-17 14:36:49
    Хямд үнээр зохион байгуулж иргэддээ олгоочээ. Картаар ч болно шүү дээ.
  • иргэн 2019-05-17 14:05:55
    Маш зѳв ажил болжээ.Тагнуулынхан улам сайн ажлаарай амжилт хүсье.
  • ДЭЛХИЙГЭЭС ИЧЭЭСЭЭ 2019-05-17 12:10:11
    МАНАЙ ОРОН ХААШАА ЯВААД БАЙНАА. БАС НЭГ МАДУРАТАЙ БОЛЛОО. НЭГ Ч БИШ 3 УУЛАА ЮМ БАЙНА
  • Zochi 2019-05-17 10:53:10
    Ёстой шог гараа, мах худалдаж аваад агуулахдаа хадгалах нь гэмт хэрэг үү? Махны экспорт гэж ярихаа одоо мартсан нь дээр юм байна.
  • зочин 2019-05-17 10:21:16
    Монголчууд мах, сүү, гурил 3-аар амьдардаг. Өөр зүйлийг хэзээ ч нэхэж байгаагүй. Гэтэл махны зохиомол үнэ ард түмнийг сөхрүүлж байхад Тагнуул шалгах нь зөв
  • aaa 2019-05-17 10:04:08
    shalgah ni zovshdee, yu ni buruu baigaa yum
  • Eel 2019-05-17 09:58:16
    Mahaa zarii avaad ogooch geedl sayhn l uilah gj bnsa.avaad ogohoor mah avaad bn. Geh yjm.olon zan garrgaj bj hariuugaa avndaa mongolchhuud
  • Zochin 2019-05-17 07:39:30
    Hudaldaany yamaaraa songuuli bolgonoor toglosoor baigaad ustgachihsan. Uuntei holbootoigoor hudaldaany bodlogo. zohitsuulalt gej baihgui bolsony temdeg shuu d...
  • Онигоо 2019-05-17 07:02:42
    Ичсэн хүн хүн ална гэж, мөн тайлбар олов оо
  • нүд чих 2019-05-17 06:39:54
    Улс орны нүд чих эзэн болсон ЭЗ-ийн цагдаа тагнуул татварынхан ийм л зүйл дээр ажиллах ёстой.Монголын үндэсний баялаг мал стратегийн баялаг гэдийг хүн бүр мэдтү...
  • 1 2019-05-17 06:39:05
    zah zeeliin ediin zasagtai oron, 70 saya maltai yun strategiin buteegdehuun be hen tegj batalsiin
  •  2019-05-17 06:38:16
    архичин хар тамхичин 76 улсыг хөөрхийлөлтэй болгож байна даа. эмэгтэй гишүүд ИХ-д ороод бүүр дордууллаа. одоо сэлэмээрээ шийдэе
  • Р 2019-05-17 06:32:39
    Комнистууд Болиосой