Д.Тогтохсүрэн: Хяналтын хороо буруу шийдвэр гаргасан
МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргаад буй.

Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намын хяналтын хороо буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би МАН-ын Хяналтын хорооны даргатай хоёр ч удаа ярьсан. Раднаасэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм байна. Харин Дамба-Очир гишүүний тухайд Оюутолгой компанид шалгалтын материал гаргаж өгсөн гэдгээр нь юм байна. УИХ-ын гишүүн  чуулган болон байнгын хорооны хуралдаанд үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээж болохгүй. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудлаар ийм хурдан шийдвэр гаргаж, гишүүдийн эрх ашгийг ингэж хөндөж болохгүй. УИХ-ын гишүүнийг үг хэлснийх нь төлөө, байнгын хорооны даргыг албан бичиг явуулсны төлөө ийм шийдвэр гаргавал цаашид УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу" гэсэн юм.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-05-18 03:50:23
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Иргэн 2019-05-18 03:05:07
    Энэ бас хуцдаг болжээ муу орк. Эртхэн тэр Өвөрхангй руугаа зайл. Авилгач, урвагчдыг хамгаалж гэнэ
  • иргэн 2019-05-17 14:58:34
    ман намын хувьд үнэхээр буруу шийдвэр гаргажээ.магтаж сайшаасан бол намынх нь бодлого зорилготой нийцэх байсан
  • Иймдээ тулвал МАН-ын эсрэг ард түмэн бос 2019-05-17 11:13:22
    Монгол улсаас урваж, гадаадын агентуудад мэдээлэл дамжуулах нь зөв болж байна уу. Их хэмжээгээр авилга авсан хүмүүсийг ял завшуулдаг нь зөв үү. МАН зайл...
  • Коммунистууд! 2019-05-17 09:25:02
    Хяналтын хороо толгой мэдэж гаргасан шийдвэр ч биш байхаа! Ухнаа даргын өгсөн үүрэг л явж байгаа биз! Эдүгээ МАН 1990 оноос өмнөх коммунист нам шиг л болох гээд...
  • Зочин 2019-05-17 08:34:32
    Мал минь, Хяналтын хороо чинь ёстой нүдээ үлсон шийдвэр гаргалаа шүү дээ...
  • МАН-д 41 жил болсон гишүүн  2019-05-17 06:40:53
    Тогтохсүрээн УЛС орон даяр хариуцлагыг сайжруулахаар ярьж байхад бүлгийн дарга ингэж дуугарч болохгүй ээ Дээрх 2 чинь УИХ-ын танхимд хэлээгүй шүү дээ Ойлгодоггү...
  • Зөв шийдвэр 2019-05-17 05:57:00
    Зөв шийдвэр
  • ням 2019-05-17 05:38:23
    НХХороо зөв шийдвэр гаргажээ.
  • иргэн 2019-05-17 04:45:22
    Ийм бүлгийн даргатай байхад гишүүд яаж харицлагатай ёс зүйтэй байх вэ дээ БУРУУД ХҮЧГҮЙ ГЭЖ