ЦЕГ-ын дэд даргаар Ж.Болдыг томиллоо
Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн хурандаа Ж.Болдыг дэд даргаар томилжээ.

Ж.Болд нь Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байгаад гурван жилийн өмнө Хэнтий аймгийн Цагдаагийн газраар томилогдсон байсан.

Харин одоо ЦЕГ-ын дэд даргаар ийнхүү буцаж ирж байгаа юм байна.

Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй.

-1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

-2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,

-2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.

-Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,

-2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,

-2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • S 2019-05-18 01:25:19
    Hentiid hamt ajillaj b san shuuh huulin b ginhan bugd medne ee Uneheer ajildaa sain, zan hariltsaani soyoltoi hun Ajlin amjilt husey ee Boldoodoo!
  • zochin 2019-05-17 19:01:52
    turaachee boon oox
  • Zochin 2019-05-17 07:00:31
    Жинхэн мэргэжлийн,доод шатнаас нь ажилсан,нэр хундтэй,бусармаг зуйлд нэр холбогдож байгаагуй,Аймгийн газрын даргаар ажиллаж байгаа,шудрага ажилтнаа дэвшуулж дээ...
    • Zochin 2019-05-17 07:01:03
      Жинхэн мэргэжлийн,доод шатнаас нь ажилсан,нэр хундтэй,бусармаг зуйлд нэр холбогдож байгаагуй,Аймгийн газрын даргаар ажиллаж байгаа,шудрага ажилтнаа дэвшуулж дээ...
  •  2019-05-17 06:39:53
    БАС нэгэн сармагчин уу?
  • Хуульч 2019-05-17 04:28:55
    Ажил мэргэжлийн арвин туршлагатай, хүн чанар сайтай залуу. 2001-2008 онд БЗД-ийн ЦХ-т АМБ-аар үр бүтээлтэй ажилласныг нь сайн мэднэ. АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
  • Жалга дов 2019-05-17 04:20:52
    Бас л Хэнтий аймгийн хүн үү. Одоо болчихооч
  • Иргэн 2019-05-17 04:00:09
    Шудрага бас хүнлэг ажиллаасайдаа?!