Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 206 онд Малайзад бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Эл хэргийг өнөө хүртэл шийдээгүй байгаа юм. Олон жил чимээгүй байсан хэргийг хоёр жилийн өмнөөс сэргээн шалгаж, гэм буруутай этгээдүүдийг яллахаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, ХЭҮК-оос анхаарлаа хандуулж эхэлсэн.
Үүний үр дүнд Малайз улсад шүүх хурал нь нэг удаа болсон бөгөөд хоёр дахь хурал нь мөн хойшилжээ.
Энэ талаар талийгаачийн аав С.Шаарийбуу “Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга бид хоёр оролцсон. Хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүсч байна. Шүүх хурал хэзээ дуусахыг бүү мэд. Дахиад ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулчихлаа. Малайз талын 401-өөд гэрчийг шүүх хуралд дуудсан. Сая болсон шүүх хурлаар 15 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Шударга үнэнийг олох амаргүй бололтой” гэжээ.
О.Гэрэл
Оллоо.mn