Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2019 оны II улирлын ээлжит хуралдаан 5 дугаар сарын 14-ний өдөр Сангийн яамны хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг; ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц; Капитал банкинд авч хэрэгжүүлсэн албадлагын арга хэмжээ; Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгаа зэрэг асуудлуудыг СТБЗ-ийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ. Мөн хуралдаанаар “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл“ батлагдсанаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг үр дагаврын талаар авч хэлэлцсэн бөгөөд СТБЗ-өөс уг асуудалтай холбогдуулан зөвлөмж гаргахаар тогтлоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.