З.Энхболд дарга аа, хариуцлага хүлээх хүн нь та шүү
Өнгөрсөн ээлжит бус чуулганаар батлагдаж, өнгөрсөн долоо хоногт ёсчлон батлагдсан Татварын багц хуулийг УИХ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байсан. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаагаа мэдэгдэж албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

Гэтэл энэ албан бичиг буюу Ерөнхийлөгчийн тавьсан хориг алдаатай байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Тэрбээр " "Татварын хуульд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон хууль хориг тавьчихжээ" хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу алдаа гаргаж, Төрийн тэргүүний нүүрийг улалзуулав. Тэд алдаа гаргаснаа ч хүлээн зөвшөөрсөн юм. Тодруулбал, өчигдөр Ерөнхийлөгч Татварын хуульд хориг тавих тухай албан бичгийн зарим хэсэгт залруулга хийж, УИХ-ын даргад хүргүүлэв.

Ингэхдээ " Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэж тус тус залруулж байгааг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилж өгөхийг хүсье.

Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно" гэжээ.

Гэхдээ энэ бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэг ажилтан хариуцлага хүлээгээд өнгөрөх зүйл биш. Тамгын газрын ажилтнуудынхаа гаргасан алдааг хянаагүй, Төрийн эрх барих дээд байгууллагад алдаатай баримт бичиг хүргүүлсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч бас хариуцлага хүлээх ёстой. Бүх л бүтэн улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ийнхүү олны доог дохуу болмоор үйлдэл гаргаж байгаад З.Энхболд дарга буруутай. Иймээс З.Энхболд дарга аа, та хариуцлагаа хүлээж, ажлаа хүлээлгэж өгнө үү!

П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2019-05-23 08:47:13
    Z.Enkhbold guai ajlaa ugch bolohgvi .hisen ajlaa duusan duustal uldsen jilig hamtdaa tuulah heregtei .
  • Zochin  2019-05-23 08:42:29
    Z.Enkhbold guai harin ch erunhilugchin ajlig guitsetgej baigaa hun shuu .Mongol ylah nb argagvi shdee .uhaantai bizmesmen 2tolgoi erunhilugchig orloj bna nertei...
  • Хур 2019-05-21 11:37:22
    Ерөгхийлөгчөөс ирж байгаа албан бичиг цэг, таслалын алдаа гаргах ёсгүй гэтэл арай л дэндүү хариуцлагагүй хандаж Баттулгын нэр хүндийг навс унагалаа. З. Энхболд ...
  • Irgen 2019-05-19 05:23:47
    З. ЭНХБОЛД ХАРИН Ч ШУДАРГА ХҮН ШҮҮ. БҮХНИЙГ БИТГИЙ ХАРЛУУЛЖ БАЙ. АРД ТШМЭН МИНЬ
  • Иргэн 2019-05-18 01:30:56
    Яахав яахав эд нар бүгд л нэг ийм хүмүүс?! Гол нь дахиж л сонгохгүй юм шүү?! Таминь ээ?!
  • Жонхуу 2019-05-17 14:23:52
    Энэ гөлчгий ингэнээ эргүү хар лалар
  • Зочин 2019-05-17 14:02:16
    Анхных нь биш, сүүлийнх нь биш. Энэ мэт алдаа чадваргүй аппарат бүрдүүлсэн газарт бол ердийн, хэвийн үзэгдэл
  • zochin 2019-05-17 05:50:09
    Доод ажилтнуудаа чадваржуулах хэрэгтэй.
  • Зочин 2019-05-17 03:39:05
    Нямдорж өргөдлөө өгсөн ЭНХБОЛД ЧИ өгч чадахгүй дээ харж л байя
  • монгол дотороо явуулсан бичиг байсан нь  2019-05-17 03:20:10
    Эрхэм Энхболд дарга та УИХ-н дарга хуулийн үг үсэг бүрийг шүүж байсан хүн шүү дээ. Нямдоржийн орондоо хууль зассан гээд л баалаад байсан одоо тэгээд..........
  • kkk 2019-05-17 01:56:32
    Та нар ЯЛААГ ЗААН болгоод байгаарай.
    • haha 2019-05-17 03:54:45
      харин зааныг ялаа мэт харж байгаа Зи тэргүүтнүүдээ шүүмжилбэл яасан юм болоо энэ бол төрийн эмгэнэл шүү жижиг асуупал биш!!!!!!!!
  • САНСАРМАА 2019-05-17 01:29:44
    төрийн албыг төрлийн алба болгосон З.Энхболд та хариуцлага хүлээх ёстой албан тоотын үг үсгийн алдааг хянаагүй албан тушаалтан ч хариуцлага хүлээх чадвартай бай...
  • зочин 2019-05-17 01:20:49
    ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨХ НЬ ГЭЖ ЯМАР ҮМБҮҮ БАЙНАА. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ИЙМ ТОМООС ТОМ ОНИГООНД ОРУУЛЖ БАЙГАА ТАМГЫН ДАРГА, ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨХ НЬ ЯВЦГАА
  • дулмаа 2019-05-17 01:16:43
    ногоо эргуу женко оороо шахсан бх.зика тэгж алдах хун биш хашир чоно. женко хориг тавьж улмаар би хамгийн том шуу гэж харуулад бгм
  • иргэн 2019-05-17 01:05:45
    Эдийн засггийн зөвлөх нь гэж эргүү мал сул цалин авч Ерөнхийлөгч. Тамгын даргаа шоконд оруулдаг хүнээ халаачээ.
  • Zochin 2019-05-17 01:01:57
    Salgalsan yumaa
  • нүд чих 2019-05-17 00:46:31
    Эдийн засгийн зөвлөх нь уншиж судалж зөв тус дэм болооч.Ингэж хорлож иргэдийнхээ өмнө нэр хүндий нь унагаж санаатай юм шиг ажил хийж байхаар больсон нь дээрдээ....
  • зочин 2019-05-17 00:37:12
    монголд хариуцлага ес зуй гэж байдаг бол энхболд уучлал гуйгаад ажлаа егех естой япон шиг байл даа
  • Иргэн 2019-05-17 00:36:46
    Зи чинь ерөнхийлөгчийн үүргийг давхар гүйцэтгээд, ийм жижиг сажиг юмаар оролдохгүй л байгаа. Одоо бүр дүрдээ орчихсон. Бүх цаг үеийн хамгийн бяртай тамгын дарга...