Айлын гэр нүүлгэж явсан онцгойн алба хаагч золгүй байдлаар амиа алджээ
Онцгой байдлын албан хаагч золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-нд гарчээ. Түүнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр хүмүүсийг аврах гэж яваад амиа алдсан гэх мэдээлэл худлаа юм байна.

Тодруулбал, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан дэд хурандаа Б нь Булган аймагт шилжин ажиллаж, гэрээ Өвөрхангай аймгаас нүүлгэхээр болжээ. Ингээд аймгийн Онцгой байдлын газрын даргатай тохиролцон албаны машинаар тус газрын хоёр албан хаагч, ШШГГ-ын нэг алба хаагчаар нүүлгүүлжээ.

Уг албан хаагчид гэрийг нь нүүлгэн ачиж явах замдаа осолдож, Онцгой байдлын газрын 1 албан хаагч газар дээрээ нас барсан харамсалтай осол гарсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эрхэм 2019-05-21 14:16:22
    Гайтай хурган дарга нар!!!!!!
    202.126.89.193
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-18 13:00:42
    машин нь аваарт орсон юм байлгүй дээ! Хѳлдсѳн биш юмаа даа.
    150.129.140.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрэлтуяа 2019-05-17 09:48:29
    .Хайран залуу үнэхээр их харамсаж байна. Баттай мэдээлэлийг мэдэхгүй бол битгий худлаа юм бичээрэй гуйя хүмүүсээ ээж аавд нь хэцүү байгаа
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-17 01:22:54
    ...ЗОЛГҮЙ БАЙДЛААР ГЭДГИЙГ ТУН ЯАРУУ БИЧИЖ БАЙХЫН... Хүний амь хайрангүй юү? Надад бол тэр тусмаа залуу хүний амь бүр хайран байна!!!
    64.119.24.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Be 2019-05-16 13:20:58
    Гэрээ нуулгэхэд онцгой алба ашигладаг!!!! Адгын новшнууд торийн албыг ашигладаг наад захын жишээ!!!
    96.255.38.134
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-16 09:29:57
    согтуу л тууж явсан биз.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах