Яруу найрагч С.Шүрэнцэцэгийн хүүд халуун сэтгэлийн хандивын гараа сунгая
“Жаргалаа би зовлонтой нь эндүүрээд
Замын дунд сэгсэрч орхио юу
Жаргах нарыг ургахтай нь андуураад
Жаахан чамайгаа гомдоож орхио юу
Жаргах нарыг ургахтай нь эндүүрээд
Жаахан чамайгаа гомдоож орхио юу” хэмээн “Хурд” хамтлагийн дуулсан “Эндүүрэл” дууны шүлгийг бичсэн яруу найрагч С.Шүрэнцэцэгийг хүмүүс хэр сайн мэдэх бол. Түүний хувьд номын санч мэргэжилтэй, 2 яруу найргийн номтой, 10 гаруй дууны шүлэгтэй бүтээл арвин ч даруухан нэгэн.

Түүний хувьд өрх толгойлсон эмэгтэй бөгөөд бага хүү нь тулгуур эрхтний бэрхшээлтэй болж тэргэнцэр дээр суудаг нэгэн болжээ.

Зургаан жилийн өмнө хүүгээ 45 настайдаа төрүүлсэн бөгөөд эмч нарын хариуцлагагүй, сэтгэлгүй, мэргэжлийн ур чадваргүй нөхцлөөс болж хүү нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болжээ. Өөрөөр хэлбэл, хүүг хүчээр татаж гаргахдаа хоёр түнхийг нь мулталж, шагайг нь хүнд гэмтээжээ. Үүнээс үүдэж хүү тархины саажилттай болж.

Зургаан настай хүүгийн онош одоогоор тархины саажилт, тулгуур эрхтний гэмтэл, булууных нь толгой нэг нь цавиндаа, нөгөө нь өгзөгөндөө, хоёр тавхай нь майга, тавхайны арын шөрмөс татсан гэх оноштой.

Тиймээс өгзгөө цоортол хоёр гартайгаа хамжиж байгаад суугаагаараа явна. Өнөөдрийг хүртэл түүнд хоёр хөлөөрөө газар тамгалах боломжийг ямар ч эмч амлаж байгаагүй юм. Учир нь энэ бол түүний хувьд амьд үлдэх, үгүйгээ сорьж, азаа үзсэн том эрсдэл.

Гэвч энэ бүхэнд бууж өгөөгүй.  ээж С.Шүрэнцэцэгт хүүгээ эрүүл саруул болгож, хөл дээр нь босгохоор эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа ч санхүү мөнгөний асуудал хүнд байна.

Хүү эмчлэгдэх бүрэн боломжтой, бүр хагалгаа мэсгүйгээр эмчлэгдэх боломж гадаад улсад байна гэдгийг хүн түүнд дуулгажээ.

Тодруулбал, Казахстан улсын Бурахан Сагидан гэх эмчид хүүгийнхээ хөлийнх нь зураг, өвчний онош түүхийг нь илгээсэн С.Шүрэнцэцэг “Төгс эдгэрнэ” гэсэн хариу хүлээж авч ихэд баярлажээ.

Эмчлүүлэхийн тулд тус улсад ээж хүү гурван сар байх шаардлагатай. Эмчилгээний зардал гэж нийт 30 сая төгрөг болох юм байна. Тиймээс ард түмний, уран бүтээлчдийн хандив тусламж дэмжлэг ээж, хүү хоёрт хэрэгтэй байна. Хүү нь байнгын асаргаанд байдаг учраас ажил хийх боломжгүй, амьдрал ч нэг их тийм таатай хангалуун бус.

Нэг ч гэсэн эхийг үр хүүхэдтэй нь элэг бүтэн байлгахын тулд элэг нэгтэй Монголчууд хүүд нь эрүүл мэнд бэлэглэж, эмчилгээний зардал олоход нь хандив өргөөрөй. Ядарсан, зүдэрсэн, өвчтэй ард иргэдээ босгоод ирдэг ард түмэн дээ.
Удахгүй тэд явна, хүний газар хүнд хэцүүг үүрнэ. Гэхдээ хөлтэй болоод ирнэ. Хүү бөхийхгүй. Яг ийм зовлонг туулж яваа олон олон хүүхдэд шинэ боломж байгаа гэдгийг харуулна. Үүний тулд тэдэнд эхлээд сэтгэлийн болон санхүүгийн хандив хэрэгтэй байгаа юм шүү.

Яруу найрагч С.Шүрэнцэцэг эгчийн шүлгийн номыг худалдан авбал та хүүг өргөөд босголоо л гэсэн үг. Нэг ном, нэг уншигч аянд нэгдэж, "Цэцэгс дуулж ургадаг" номыг хүргэлтээр авахыг хүсвэл ээж С.Шүрэнцэцэг  99764906 утсаар учир явдлыг мэдээрэй.

Хандивын данс: Хаан банк-5946166125, Төрийн банк 320000321918 дансанд хандив өргөхийг хүсье.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 45-tai yah gej huuhed garagdag bainaa 2019-06-23 23:13:05
    40-s deesh nastai avgai turuhud mash ih ersdel baidag. Down-nii syndrom, hugjiliin berhsheel geh met. Yah gej ingej 40 garsan hugshin avgai huuhed turuulj baida...
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. PRADHAN 2019-05-27 17:17:09
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах бол...
    105.112.39.187
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-17 07:42:29
    Тархины саажилт хэзээ ч эдгэхгүй шүү дээ
    139.227.244.111
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-16 11:13:09
    Бас л нэг сэтгэлгүй, хариуцлагагүй эмч нараас болж ээж, хүү 2 зовж яваа юм биш үү. 45-тай ээжид төрөлтийн үед тохиолдох эрсдлийг тооцоогүй гэж харахаар бна.
    103.57.94.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-05-16 11:12:20
    Хүүхдийн Төв номын санд авчирч өгнө үү. 5 ширхэг ном авъя
    124.158.124.185
    Мэдэгдсэн Хариулах