Дахиад 97 дугаар сургуулийн хүүхдүүдэд сүрьеэгийн шинж тэмдэг илэрчээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болохыг холбогдох газруудаас мэдээлсэн.

Ингэхдээ 38 сурагч, 1 багш сүрьеэгээр өвчилсөн тул яаралтай эмчилгээ хийх шаардлагатай хийхээр болж, тус сургуулийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж. 

Тэгвэл сүрьеэгийн тархалт зөвхөн 15 дугаар сургуулиар зогсохгүй бусад сургуулиудад ч бүртгэгдэж байна.
Тодруулбал, 97 сургуулийн хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр өвчилсөн гэх мэдээлэл байна. Тус сургуульд сүрьеэгийн эрт илрүүлгийн шалгалт явуулахад 70 орчим сурагч халдвартай байсан нь тогтоогджээ. 

Энэ талаар тус сургуулийн эмч "Энэ сарын 8-нд сургуулийн 389 сурагчийг сорилд хамруулахад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй буюу халдвартай гэж гарсан. Гэхдээ энэ нь өвчлөлтэй гэсэн үг биш. Халдвар авсан ч дархлаа нь сайн тохиолдолд өвчилдөггүй. Тиймээс 70 сурагчийг рентген аппарат нь оруулж, цээжний зураг авсан. Үүний дараа ямар нэгэн өвчлөлтэй хүүхэд алга гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.

Энэ нь гэхдээ уушигний сүрьеэ биш. Булчирхайн сүрьеэгээр хоёр хүүхэд өнгөрсөн арван хоёрдугаар сард өвчлөөд эмчлүүлж байгаа юм билээ” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TB 2019-05-17 02:02:52
    Дэлхий дээр 3 хүн тутмын 1 нь сүрьеэгийн нянгийн халдвар авсан байдаг. Энэ нь сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. дархлаагаа сайн байлгавал сүрьеэгээр өвчлөхгүй
  • харамсагч 2019-05-16 05:23:22
    Сарангэрэл ээ мэдэхгүй ажлыг хийсэн дүр эсгэхээр хоосон толгой болоод байна. Наад ажлаа өг. шуналаа багасга.
  • Хас 2019-05-16 03:54:41
    Тѳр засагт хулгайч луйварчид шургавал хүн зоны, байгалын гай гамшиг заавал учирдаг гэж. Ѳвчин үхэл зовлон гарч, дархан газар гд бүгдийг сүйтгэж бнадаа.
  • иргэн 2019-05-16 03:37:59
    сарангэрэл ажлаа хийгээд л байх уу хурэлсухээ ингэж танай танхимаас гурав нь явсан одоо танхимаараа явах нь болсон байхаа аа