Хоёр дахь тусламжийн цуваа хилийн шалгалтгүй Украйнд нэвтэрлээ
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагагаас гарсан мэдэгдэлд өнгөрөгч Баасан гаригийн өглөөний 7:45 орчимд Оросын талаас хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан цуваа Донецкийн шалган нэвтрүүлэх цэгээр Украйнд нэвтрэн орсон байна. ЕАБХАБ-ын онцолж байгаагаар энэ цуваанд Украйны эрх баригчид болон Олон улсын улаан загалмайн байгууллага болон хил гаалийн ямарч шалгалт үзлэг хийгээгүй ба мөн тус цуваанд явсан нэрээ хэлэхийг хүсээгүй Оросын албан тушаалтан “Донецк орохын тулд бид ямар нэгэн хил гаалийн шалгалтад орох шаардлага байхгүй“ гэж хэлсэн болохыг тэмдэглэсэн байна.  
Тэгвэл ОХУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч энэ мэдэгдэлийг ор үндэсгүй зүйл хэмээгээд Риа – Новости агентлагт  өгсөн ярилцлагадаа “бид Донецкийн шалган нэврүүлэх цэг дээр Украйны хил гааль болон бусад шалгах эрх бүхий бүх талуудыг хамтран ажиллахыг хүссэн боловч тэд энэ ажилд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн” гэжээ.
Итар-Тасс агентлагийн мэдээлж байгаагаар энэ удаагийн хүмүүнлэгийн цуваа 2000 тонн хүнс, цахилгаан үүсгүүрүүд, эм тариа болон дулаан хөнжил ачиж явсан байна. Цуваа хэдийнээ Луханскт очсон бөгөөд нутгийн иргэд цуваа ирж байгаа замын хажуугаар жагсаж Оросын тугийг мандуулан ихэд баяртайгаар хүлээн авсан байна.
 
Энэ нь Оросын талаас ирүүлж байгаа хоёр дахь удаагийн хүмүүнлэгийн тусламж бөгөөд Киевтэй албан ёсоор зөвшилцөлгүй оруулж байгаа хэмээн Оросыг буруутгаж байгаа юм. Мөн Украйнд болж байгаа иргэний дайны Оросын талыг талыг баримтлагчдыг санхүүжүүлж, зэвсэг сум хэрэгсэлээр хангаж байж болзошгүй хэмээн Украйн ба Европын Холбоо Оросыг хардаж  байгаа үед энэ нь бүр даарин дээр давс хийсэн мэт явдал болж байна гэж олон улсын ажиглагчид болгоомжилж байна.
 
Uno
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.