Туул голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа
Хан уул дүүргийн 12, 13-р хорооны Сонгино, Биокомбинат, Шувуу фабрик орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэд Туул голын ай савд аж төрдөг билээ. Сүүлийн жилүүдэд, тухайлбал, 2006 оноос эхлэн Туул гол асар ихээр бохирдох болсноор энэ нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх онц ноцтой зөрчигдөж, байгаль орчинд аюултай буюу гамшгийн байдал нүүрлээд байгаа юм.

Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус Сонгино хавиар Туул гол руу урсан орж байна. Түүнчлэн Биокомбинат болон түүнийг дагаж суурьшсан тосгон, амралтын газруудын хаягдал ус шууд гол руу цутгагдаж байна. Ингэснээр голын ус саарал өнгөтэй болж, их хэмжээний өмхий үнэр голоор дамжин агаарт тархаж, голын ёроолд бохирын тунадас хатуулаг давхарга үүсгэж, өвлийн цагт халиа гүйснээр ойр орчмын рашаан булгийг бохирдуулж, Туулын бургасны үндэс ялзарснаас өмхрөн унаж, загас, шувуу үхэж, хүн, мал хордож, өвчилж байна.

Голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь байгаль орчны шинжилгээгээр тогтоогджээ. Бохир ус 450 км орчим урсаж байгаагаас Сонгиноос цааших 120 гаруй км нь маш их буюу их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-16 02:58:02
    ene bol ayultai bolson asuudal shuu de .tuul goliin sav gazariin zahirgaa sanaachlagatai ajillah tsag ni bolsoon munguguigeer hiij boloh ajil zunduu baigaa