
Өчигдөр Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож, урлагийнхан баяраа тэмдэглэлээ. Ингээд уламжлал ёсоор шагнал гардуулах үйл ажиллагаа болж СТА цол тэмдгээр зарим дуучдыг шагнаж урамшууллаа. Тодруулбал "Ээж минь", "Одоо л биш", "00 цаг" зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Т.Амина Соёлын тэргүүний ажилтан болжээ. Тэрбээр өнгөрсөн жил СУИС-ийг дуулаач мэргэжлээр төгссөн. Түүний энэ зун гаргасан "Намайг уучил" дуу нь FM-үүдийн чартад дээгүүр бичигдсэн билээ. Багаасаа дуу хөгжимтэй холбогдсон тэрбээр сүүлийн үед улстөрд хүч үзэхээр шийдэж МАН-д элсээд багагүй хугацааг өнгөрөөсөн.
Б.Сансартуяа
Оллоо.мн