Африкийн авлигатай тэмцэх байгууллагууд Угандад чуулав

Зургаан өдөр үргэлжлэх Африк тивийн авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудын хурал өнгөрсөн даваа гариг (06/V)-т эхлэв. Тус хурлаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага солилцох, зохицуулалтыг чадавхижуулах, үр дүнг чанаржуулах талаар санал солилцох юм. 

Уганда улсын ерөнхийлөгч Ёвери Мусэвени 9 дэх удаагийн Африк тивийн Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудын Хамтын нөхөрлөлийн бүсийн хурлыг нээн үг хэлэхдээ 16 улсын зочид төлөөлөгчдөд хандан авлигатай тэмцэхэд гурван зүйлийг онцлон дурджээ. Үүнд, нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагаа, хэрэгжихүйц яллах ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг шуурхай гүйцэтгэх зэргийг онцолсон байна.

Тэрбээр “Авлигын эсрэг тэмцэхэд ялах гэдэг зүйл байдаггүй ч, үүнтэй төстэй зүйлд бид хамтын хүчээр хүрч чадна” гэжээ.

Уганда улсын авлигатай тэмцэх байгууллагын мэдэгдсэнээр дээрхи уулзалтаар авлигатай тэмцэх чиглэлд онцгой хөтөлбөр, шинэлэг санаачлагыг дэвшүүлсний дээр оролцогч улсуудын зүгээс шилдэг туршлагуудыг хуваалцсан байна.

Дашрамд дурдахад Дэлхийн банкны зүгээс 2030 гэхэд хөгжиж буй орнуудад хэт ядуурлыг бууруулахад авлигатай тэмцэх нь хамгийн оновчтой гарц мөн гэж үзжээ.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine