“5000 бөмбөг” гардуулж өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт”, “Хөлбөмбөгийн хөгжлийг хүүхэд бүрт” гэсэн хөтөлбөрүүдийг Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн ба өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд “Хөлбөмбөгийг эрчимтэй хөгжүүлье!” уриалгыг хэрэгжүүлж, “5000 бөмбөг” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн Холбооны дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд, Азийн хөлбөмбөгийн холбооны нийгмийн хариуцлагын газрын дарга Annathurai Ranganathan,  Азийн хөлбөмбөгийн хөгжлийн төслийн гүйцэтгэх захирал Urs Zanitti, “Нэг дэлхий хөлбөмбөг” төслийн Aзийн бүсийн захирал Stephen Sonderman, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Монгол дахь олон нийттэй харилцах зөвлөх Жон Хиберт нар оролцлоо.

Уг төслийн хүрээнд өнөөдөр Улсын хэмжээний ерөнхий боловсролын 800 гаруй дунд сургуульд 5000 хөлбөмбөгийн бөмбөг болон хөлбөмбөгт суралцах гарын авлага номыг Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яаманд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 12:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Цэнгэлдэх хүрээлэн”-д боллоо.


Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.