Засгийн газар байгуулах хугацааг сунгахыг хүсчээ
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху холимог эвслийн шинэ Засгийн газрыг байгуулахад хугацаа хэрэгтэй гэж мэдэгджээ. Өнгөрсөн сарын 17- нд тус улсын ерөнхийлөгч Реувен Ривлин түүнд шаардлагатай тохиолдолд 14 хоногоор сунгах боломжтойгоор 28 хоногийн дотор шинэ Засгийн газрыг байгуулах үүргийг өгсөн юм.

Харин Бенжамин Нетаньяху даалгасан үүргийг нь биелүүлэхийн тулд нэмэлт хугацаа хүсэхээр төлөвлөж байна гэв. Учир нь тэрээр эвсэл байгуулах хэлэлцээрээ дуусгаж чадаагүй байгаа аж. Тиймээс “Би ерөнхийлөгчөөс хугацаагаа сунгаж өгөхийг хүсч байна” гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн сарын 9-нд болсон сонгуулиар Бенжамин Нетаньяхугийн тэргүүлдэг барууны болон хэт үндсэрхэг нам Израйлийн парламентад 65 суудал авсан юм. Харин зүүний сөрөг хүчин 55 суудал авсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.