Насанд хүрээгүй хүүхдүүд алга болж байгаа дөрвөн шалтгаан
Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох хэрэг гарсаар байна. Насанд хүрээгүй хүүхдүүд олон хоногоор ор сураггүй алга болж байгаа шалтгааныг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

Нэгд, гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаа, эцэг эх нь салсан сарнисан, хүүхдээ хоол тэжээлээр дутаах, дарамталдаг, зоддог асуудлаас хүүхэд гэрээсээ дайжих.

Хоёрт, цахим тоглоомд донтчихсон хүүхэд байна. Донтолтоосоо болж 20 удаа алга болсон хүүхэд ч байна. Донтсон хүүхдийг эцэг, эхэд нь олоод өгөхөөр гэртээ хэсэг байж байгаад буцаад гараад явчихдаг.

Гуравт, эцэг, эхчүүд уламжлал болсон мэт хүүхдээ үл хайхардаг. Сургууль цэцэрлэгт хүргэж өгдөггүй, хамран сурах сургуульд нь сургадаггүй, Үүнээс болоод хүүхдүүд хичээлээ тараад төөрч, осолддог зүйл байдаг.

Дөрөвт, орон нутгийн иргэд хүүхдээ хол малд явуулдгаас хүүхэд төөрч осолддог. Мөн бага насны хүүхэдтэй айл голын эрэг дагуу нутагладаг. Үүнээс тухайн айлын бага насны хүүхэд голд орж, живж нас барах тохиолдол байдаг.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.