“Гэр бүлийн үнэ цэн”-ээр зөвлөлдлөө
Гэр бүл бүр төрийн ивээл хамгаалалтанд байж, хүүхэд бүр гэр бүлд хүмүүжнэ гэсэн хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангана хэмээн “Төрөөс баримтлах хүн амын бодлого”-т заасан байдаг.

Гэвч нийгмийн тогтолцооны хамгийн чухал хэсэг болсон гэр бүлийг тойрсон салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд ихсэж үүнээс улбаалан хүүхдийн энэхүү язгуур эрхийг зөрчих явдал ихсэх хандлагатай болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “Зөв тусгал” нэг сарын хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилготой улс даяар өрнөж буй энэхүү хөдөлгөөний хүрээнд өнөөдөр  "Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд нийслэлийн 6 дүүргийн 700 гаруй иргэн мөн бусад албаны хүмүүс оролцов.

“Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнөөр төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, эцэг эхийн үүрэг хариуцлага, гэр бүлийн дунд үүсч буй зөрчил, тулгамдаж буй асуудал мөн хүүхдийн эрх, хамгаалал, орчин үеийн хүүхдийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга аргачлалын талаар зөвлөлдлөө.

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-05-14 19:06:33
    Үнэ цэнэ гэж зөв үгээ хэрэглэж дээ. Хэдэн жилийн өмнөөс л үнэ цэнэ, эрхэм зүйлс гэдгийг "Үнэт зүйлс" гэж буруу хэрэглээд байгаа юм даа засгийн газраасаа эхлээ...