Д.Сарангэрэл: Сүрьеэгээр өвчилсөн гэх хүүхдүүдэд эмчилгээ хийж эхлэх гэж байна
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хүүхдүүд сүрьеэ өвчнөөр өвчилсөн гэх асуудал нийгэмд шуугиан тарилаа.

Энэ асуудалтай холбогдуулан ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас сургууль дээр баг гаран ажиллаж байна.

Харин дөнгөж сая салбарын сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч, албан ёсоор тус сургуулийн 38 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн гэдгийг хэллээ.

Тэрбээр “Өчигдөр бид хуралдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр үүссэн асуудал дээр албаныхан ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд тус сургууль дээр сүрьеэ өвчний халдвар гарч, ХӨСҮТ хяналтандаа авч хүүхдүүдийг оношилсон байна.

Одоогоор сүрьеэгээр өвчилсөн гэх хүүхдүүдийг эхний ээлжинд оношлоод эмчилгээ эхлэх гэж байна.

Эцэг эхчүүд эмчилгээний асуудалд эмзэглэж байна. Яагаад гэвэл сүрьеэгийн эмчилгээ хийлгэх нь хүнд, эмийг нь уухаар элэг гэмтээдэг гэсэн ойлголттой байна.

Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа юм билээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд нэг багшид сүрьеэ илэрсэн гэх онош гарсан байгаа.

Эмчилгээний асуудлаар эцэг эхчүүдтэй зөвлөлдөж ойлголцохоор ХӨСҮТ-ийн багийг Нийгмийн эрүүл мэндийн багийнхан сургууль дээр ажиллаж байна.  

Сүрьеэгийн өвчтэй багшид ХӨСҮТ-ээс эдгэсэн гэх бичиг өгөхгүй. Эмчилгээ хийгээд эмнэлгээс гарсан гэх бичгийг хийж өгнө. Өвчтэй багшийг ажилд авсан гэх асуудлыг салбарын яам хариуцахгүй.

Мөн хүүхдүүдийг эцэг эхчүүдийн зөвшөөрөлгүй нууцаар эмчилсэн гэх мэдээлэл алга. Нуух шаардлага байхгүй. Харин эсрэгээрээ сургууль дээр ХӨСҮТ-ийн эмчилгээ тандалтын багийнхан ажиллаж байна. Хэрвээ ХӨСҮТ-ийнхэн халдвартай багшид эдгэсэн эрүүл гэсэн бичиг хийж өгсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно.

Харин тэр багшийг томилсон гэх асуудал салбарын яамтай хамаагүй” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэг 2020-01-16 13:39:54
    хун
    122.160.73.228
    Мэдэгдсэн Хариулах
  • сайд гуай 2019-05-16 06:08:12
    Энэ өвчин даамжирвал үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ эдгэрдэг өвчин гэдгийг нэг эмч хүнээс асуучих сэргэлэн толгой биш байна даа.
    202.21.99.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-15 02:04:52
    Сүрьеэтэй тэмцэж байна гээд л шоудаад байсан , одоо бөөнөөр нь сүрьеэгийн халдвар авхуулаад ....Бүх сургууль , цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэгт оруулна уу.....
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-15 01:33:59
    15-ын захиралтай хариуцлага тооцох хэрэгтэй. Эмнэлэг бол ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа юм байна лээ шүү,,, Өвчилсөн хүүхдүүд хяналтанд, эмчилгээнд байгаа ю...
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-15 01:01:25
    Said ta udirdaj chadahgyu baigaa shuu, chaddagt ny egch uzeech, lent haichilj guih bidend sonin bish, EMD --iin togtotsoog shinechleh heregtei baina
    103.229.120.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-05-14 10:11:34
    Оройтоогүй дээрээ энэ сэтгүүлч авгайг сольсон нь дээр дээ. Мэргэжлийн хүнээр удирдуул л даа. Сумъяабазар гэж бас нэг эргүү толгой байна.
    202.179.27.166
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-14 09:14:09
    энэ муу хэлээ зажилсан хуухэн эруул мэндийн салбарыг самарчихлаа даа хурал дээр одоогийн боловсролын сайд унэнийг нь хэлсний телее яаж еерийгее емеерч байлаа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-14 07:12:48
    Эрүүл мэндийн салбар хувийн амбицаа барьж дийлэхгүй мэргэжлийн бус удирдлагуудын гайгаар дампуурч дууслаа. Хүүхдийн эрүүл мэнд чухал шүү,
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах