Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авчээ
Яг одоо нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн эцэг эхчүүд тус сургуулийн захиргаа, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэнд шаардлага хүргүүлээд байна. Учир нь тус сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Иймээс нэн яаралтай тус сургуулийг хааж, шаардлагатай арга хэмжээ авахыг эцэг эхчүүдийн зүгээс шаардаж байна.

 Анх 2017 онд 15 дугаар сургуулийн биеийн тамирын багш сүрьеэ өвчний оноштойгоор эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Иймээс нийслэлийн боловсролын газраас уг багшийг чөлөөлөөд байсан ч ХӨСҮТ-ын хариуцсан эмч  багшийг бүрэн эдгэрсэн "эрүүл" гэх бичиг гаргаж, ажилд нь буцаан авчээ. Одоогийн  байдлаар сүрьеэгийн сорил хийлгэж, энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Иймээс эцэг эхчүүдийн зүгээс халдварын тархалтыг зогсоох, дамжуулахгүй байхад чиглэсэн шийдвэртэй алхам хийхийг холбогдох албаныхнаас шаардаж байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-22 04:06:39
    Surye us ohdoovchnii xaldvar avsan hun,suryegeer uvchilsen hun gedeg oilgolt te
  • Hh 2019-05-16 21:20:05
    UB-t het olnooroo suurishih ih buruu daa
  • Ан 2019-05-15 07:26:55
    Э,М салбарын ажилтнууд мэдлэггүйболсон Дээр үед өнөөгийнх өндөр нарийвчлалтай тоног төхөрөмж байгаагүй ч ажилллагсад ЧАДВАртай бсан Хүмүүсээ сурга
    • саа 2019-05-15 07:28:25
      Баахан тоног төхөөрөмж тавьчихаад учрыг зөв ойлгохгүй зөв уншихгүй бгаа нь хАРАМСАЛТАЙ
  • Зочин 2019-05-15 04:52:38
    Өчигдөр Сарангэрэл бага ангийн багш гээд ярьсан. Энд болохоор биеийн тамирын багш гэж бна. Алинд нь итгэх вэ. Эсвэл 2 багш сүрьеэтэй юм уу
  • зочин 2019-05-15 01:36:54
    Энэ өвдсөн хүүхдүүд биш ээ, хэвлэлийнхэн ийм эмзэг асуудалд зөв мэдээлэл өгөөрэй. Өвчлөхөөс нь сэргийлж энэ олон хүүхдэд эм уулгах гэж байгаа юм шүү
  • Шаабар 2019-05-15 01:30:52
    Мэдээллийг сайн магадлах хэрэгтэй шүү. 529 гэдэг тоо үнэн бол аймшигтай. Аюулын харанга дэлдэх ч багадахаар юм. Халдвар тараах үедээ байгаа сүрьеэ мөн үү
  • Уншигч 2019-05-14 10:14:13
    529 хүүхдийн ард 4, 5 ам бүл гэж тооцвол бараг 2500 хүн өвчин авсан, цагаан сар олон баяраар энэ тоо ах дүү хамаатан садан гээд бүр аймаарболчихсон байна шүүдээ...
  • Гомдол 2019-05-14 10:01:52
    Сэтгэл өвдөж гомдмоор юм, ямар ч хариуцлага алга
  • иргэн 2019-05-14 09:17:58
    хэлээ зажилсан сэтгуулч хуухэн уих дээр унэнийг нь хэлсэн бсшус ын сайдын еедеес еерийгее емеереед яаж уурлаж байлаа уучлал гуйх хэрэгтэй гээд хуцаад байсан
  • Хайран хүүхдүүд минь 2019-05-14 08:09:40
    өө заваарсан юм бэ? Хайран хүүхдүүд, эмчлэгдэнэ гэж хэцүү дэээ. Хайран эрүүл мэнд
  • иргэн 2019-05-14 07:20:15
    дультраа хэлтэй сэтгүүлч авгай сайд хийлээ юу хүрэлсүх багаа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхгүй бол энэ засаг муу дүн авч нэр хүнд нь хог дээр л байгаа шүү дээ
  • Сүүгий 2019-05-14 05:41:39
    Сүрьеэ өвчний нян хүнд болгонд байдаг, Дархлаа сулрахаар илэрдэг өвчин шүү дээ
    202.21.127.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2019-05-14 05:24:23
    Ter bagsh ni edgesen ch ali hediin haldvar taraachisan baisan balgui dee. Surguuliydad ydaj hagas jild ch boltugai suriegiin uridchilan sergiileh shinjilgee hi...