Эмчлэх эрхгүй хүнээр хануур хатгуур хийлгэснээс болж эмнэлэгт хандав

Дорнод аймгийн БОЭТ-д “Сүхчин” гэдэг газарт хануур хатгуур эмчилгээ хийлгэсэн” гэх хүний бие хүндэрч эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд уг мэдээллийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хануур хатгуур эмчилгээ хийж байсан газрыг шалгалаа.

Шалгалтаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх ямар ч тусгай зөвшөөрөлгүй иргэн хануур хатгуурын эмчилгээ хийж байсныг таслан зогсоож, Зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд, мэргэжлийн бус, тусгай зөвшөөрөлгүйгээр энэ мэтчлэн эмчилгээ, тарилга, хатгуур хийж буй хүмүүсээр үйлчлүүлж өөрийн эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-14 05:04:42
    архангайн бас нэг хануурчин сүхэддэг хүн бн. болгоомжтой байгаач. хамгийн үнэт зүйл та бидний эрүүл мэнд
  • зочин 2019-05-14 04:45:29
    Үхэр Монгол гэдэг чинь энэ шүү дээ.