Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.

  50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-13 09:04:21
    эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх хэрэгтэй бас ёс зүй дээр онцгой анхаарах цаг болсон өрхийн эмнэлгүүд хүн очиж үзүүлэх гэхээр ааш муутай байдаг
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах