Д.Оюунхорол: Барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгох хуулийн төсөл санаачилсан
УИХ дахь МАН-ын бүлэг /2019.05.13/ ээлжит хуралдаанаа хийж, Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжих улс төрийн шийдвэр гаргалаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан асуудал. УИХ-ын гишүүн, УИХ дахь НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хамт нийт 27 гишүүн санаачилсан хуулийн төсөл юм. Хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж, тодруулж ярилцаад дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” гэв. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй “Итгэлийн зээл” олгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэсэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иймээс 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Хуулийн төслийг боловсруулах нөхцөл байдал нь 2016 онд 3 сая 100 мянган иргэнтэй, 907.5 мянган хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад манай улсын багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байгаа нь тодорхой байна. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан. Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгэж байгаа нэг асуудал бол орлогын тэгш бус хуваарилалт газар авсан явдал. Тухайлбал, боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Яг зорилтот бүлэг болох орлого багатай иргэд бага хүүтэй зээлийг авч чадахгүй байгаа. Ер нь зээл авч чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь барьцаа хөрөнгө байсан. Иймээс өнөөдөр МАН-ын бүлгийн хувьд төр иргэний итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага бий болсон гэж үзээд хуулийн төслийг дэмжиж, өргөн барьж байгаа юм. Манай улсын хувьд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртлэх сая төгрөгийн зээл авдаг юм байна. Тэгэхээр Итгэлийн зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байна гэж үзсэн. Зээл авах шаардлагын хувьд хугацаа хэтэрсэн зээлгүй, эсвэл өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй. Мөн зээл хүсэгчид сүүлийн нэг жил өрхийн бичил бизнес эрхэлж байх шаардлагатай. Мөн орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсч байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө. Зээлийн мэдээллийн санд хянагдаад явах учраас иргэд хугацаандаа зээлээ төлөөд явна гэж үзэж байгаа. Олон улсын туршлагаас харахад БНХАУ Итгэлийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлж иргэдээ ядуурлаас гаргаж байна. Мөн ОХУ 2017 оноос итгэлийн зээлийг 80 хүртлэх сая төгрөг байхаар тооцон иргэдэд олгож байна.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Хөөн хэлэлцэх хугацаанаас болоод авлигын болон албан тушаалтнуудын хэрэг боловсон байдлаар өршөөгдөж байна гэх шүүмжлэл байна. МАН-ын бүлэг хуулийг эргэж судлах уу?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлд Засгийн газар, Хууль зүйн яам ажиллаж байгаа.

-Итгэлийн зээлийн төслийг хэрэгжүүлснээр инфляци нэмэгдэнэ гэж харж байна. Зээлийг арилжааны банкаар олгох уу?

-Итгэлийн зээлийг олгосноор Макро тэнцвэрийг бататгасан, тогтвортой эдийн засгийг бий болгоно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд оруулахын тулд иргэдэд итгэлийн зээл олгож бүтээгдэхүүн гаргах үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Зээл олгосноор эдийн засагт сөрөг үзүүлэлт гарахгүй. Төрийн банкаар дамжуулж, гурван хувийн хүүтэй олгоно гэж үзэж байгаа. Арилжааны банкиар дамжуулбал хүү дахиад өснө. Иймд төр нэг удаа иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгоод өгөөч гэдэг зорилго тавьж байгаа учраас зөвхөн Төрийн банкиар олгох ёстой гэж харж байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2019-05-14 02:17:06
    За наад булдак чинь банкуудыг татаж унагах нь дээ.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2019-05-14 00:37:30
    энэ авгайгаас өөрөөс нь зээллэе
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Balai untaahai avgai 2019-05-13 11:07:30
    Балай унтаахай авгай Хятад бизнэсүүдийг жилийн өмнө өмөөрөөд байсан Одоо Монголыг сүйрүүлэх хүмүүсийг өрөнд оруулах дараагын ажлаа эхэллээ
    202.55.188.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-13 07:43:46
    иргэддээ ээлтэй хүн болох гэдгийн цаана идэх аргаа өөрчилж нарийвчилж байгаа даа наадуул чинь
    202.126.88.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-13 07:23:20
    Яахлаараа ийм тэнэг, булай, ёс зүйгүй байдаг байна. Зах зээлийнх нь жамаар л явуул л даа. Бид хариуцлагатай ажиллаж, хичээж байгаагийн шалтгаан юу юм бэ.
    119.40.98.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-13 06:43:12
    Энэ муу бузар авгай бас юу л хийх гээд байна да.
    59.153.84.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-05-13 06:33:53
    Shonhoriin hulgaichaa hulgaichaa ...
    103.57.94.175
    Мэдэгдсэн Хариулах
  • БАЯНЗҮРХЧҮҮД 2019-05-13 06:28:02
    Ичиж амьдар Зайл
    66.181.190.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-13 06:15:58
    хоер чихнээс еер херенгегуй лумпэн пролетарт егч байдаг итгэлийн зээл гэж энэ хорвоо ертенцед байхгуй харанхуй будуулэг массыг менгеер хуурах сонгуулийн луйвар
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ  2019-05-13 06:14:50
    ЕРТӨНЦӨД ТИЙМ ТҮҮХ БАЙСАН УУ. БАРЬЦААГҮЙ ХҮН ГЭДЭГ НЬ НАЙДЬАРГҮЙ ЧАДВАРГҮЙ ХАРИУЦЛАГГҮЙ Л ГЭСЭН ҮГ ШД
    202.179.25.213
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2019-05-13 05:46:34
    Барьцаагүй зээл гэж зах зээлийн ямар ч нийгэмд байдаггүй, иргэд хоорондоо ч барьцаатай мөнгө зээлдэг!!! Энэ бол 2020 оны сонгууль угтсан пиар байна даа!!!
    66.181.161.112
    Мэдэгдсэн Хариулах