Р.Раднаасэд: Б.Энхбаярыг хууль зүйн ямар мэдлэгтэйг ойлгоогүй
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн хѳѳн хэлэлцэх хугацаагаар хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон гэх шүүмжлэлтэй холбогдуулан тайлбар өглөө.

Тэрбээр "Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэд хэдэн тайлбар хийе. Хуучин хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэсэн байгаа. Санал гаргаж өөрчлөгдсөн байдал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн байгаа.

Хуучин нь яллагдагчаар татах хүртэл нөгөөх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл. Яагаад ийм өөрчлөлт орсон бэ гэхээр хүнийг яллагдагчаар татаад удаан хугацаанд хорьж, мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа цагдаагийн байгууллага дээр зогсчихдог. Хорьж, мөрдөх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаагүй хорих заалтууд бий. 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад одоогийн бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан. Үүнийг 2008 онд өөрчилснөөс болоод 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн байдаг.

Үүнээс үүдэн хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно дотно байгууллагаас тайлбар ирээгүйгээс насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл юм. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж энэ хуулийн заалтыг өөрчилсөн гэх шүүмжлэл байна. 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад бүх насаар нь болон цаазаар авах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн заалт байсан. Одоо ч бий. Одоогийн Эрүүгийн хуулийн 1.10. 4 дэх хэсэгт "Энэ хуульд бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй" гэсэн заалт бий. Тэгэхээр хүн амины онц ноцтой гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Үүнийг өөрчилж, засаагүй. Дэд сайд асан Б.Энхбаярыг хууль зүйн ямар мэдлэгтэйг ойлгоогүй. Хоёр өөр асуудлыг хаа хамаагүй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож тайлбарлаж байгаа нь буруу юм. Улсын Дээд шүүхээс тайлбар өгсөн. Эх газрын системтэй орнуудын хууль эрхзүйн орчинд хэрэгждэг системийг бид хэрэглэдэг. С.Зоригийн хэргийг нуух хаах эсвэл хэн нэгнийг хэргээс мултлахын тулд ийм хуульд өөрчлөлт орсон зүйл байхгүй" гэсэн юм.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • d 2019-05-14 03:08:08
    ene neg ym chini hulgaich nariin utsan huuheldee yu hulgaich shuud buudah neregtei
  • kkk 2019-05-14 02:15:38
    наад хөөн хэлэлцэх хугацаа гэдэг чинь бага багаар л мөнгө завшаад байх бололцоог л олгож байна. Мөнгө завшихыг дарга нар хийдэг. Дарга нуусан байхад л асуудал
  • хуульч 2019-05-13 11:31:37
    Дальбийсан хулгайч уу энэ чинь
  • ZOCHIN  2019-05-13 09:15:48
    NAIZ NARAASAA AVILGAL AVAAD HERGIIG N HAATCAILAH HUULI BATLUULAAD ,IH EREE ,OMHII AVILGACHIN TCARAILAAD HUULIIG GUIVUULCHIH YMAA...
  • Иргэн 2019-05-13 06:55:20
    Ийм л сэтгэлгүй луйварчин нөхдөөр хороо болон УИХ-д сонгоод байгаа юмаа ард түмэн минь ухаараач 20 оны сонгууль хаяанд ирж байна шүү
  • ЗОЧИН 2019-05-13 05:52:56
    Ийм тайлбар хийгээд л том толгой авилгачид хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хаагдаад байх уу.
  • ee 2019-05-13 05:49:27
    hydlaa gar yum bna.
  • Болд 2019-05-13 05:03:52
    Битгий Зориг гэж булзайруулаад бай. Найз нараа хахуулийн хэгргээс чөлөөлснөө яриач пизда минь. Биднийг тэнэг гэж бодоо юу
  • Хөгийн новшнууд 2019-05-13 04:22:10
    Хэрэгт орох болохоор ойлгохоо байсан уу