Гадаадад хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон 39 хохирогчийг эх оронд нь авчирчээ
Сүүлийн таван жилийн байдлаар хүн худалдаалах бусдын биеийг хүчээр үнэлүүлэх зориогоор гадаад улс руу гаргасан гэх гэмт хэргийн судалгааг холбогдох байгууллагуудаас гаргажээ.

Тодруулбал, Улсын мөрдөн байцаах газрын дарга Д.Отгонжаргалын мэдээлснээр “Гадаад улс орон руу гаргасан, хүн худалдаалсантай холбоотой 49 хэрэгт 67 хүн холбогдож, 138 хүн хохирсон. Өнгөрсөн онд гурав, энэ онд нэг хүн ял шийтгүүлсэн.

2017 онд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл буюу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зүйл ангиар нийт 9 хэрэгт 7 хүн холбогдож, 7 хүн хохирсон. 2013-2017 онд 104 хэрэгт 127 хүн холбогдож, 136 хүн хохирсон байна” гэв.

Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг ажилладаг энэ чиглэлээр цагдаагийн байгууллага “Хүйсийн тэгш эрхийн төв”, “Олон улсын шилжилт хөдөлгөөн”, “Талита Ази” зэрэг байгууллагатай хамтран өнгөрсөн хугацаанд 39 хохирогчийг эх оронд нь авчирчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yabchgyi saligyyd! 2019-05-13 09:49:22
    Mongold baigaa hyn maluud 21 -r zyynd sain eschee!!!
    148.60.92.220
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-13 01:44:27
    о гэрэл хун ойлгохоор юм бичээч суулийн егуулбэр чинь шал буруу бна уншаад уздээ мал минь цагдаагийн байгууллага гэж эхлээд энэ чиглэлээр гэсэн угээ хасвал зев ...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах