Хоёр сарын дараа монгол түмний баяр цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадам болно. Наадам дөхөж байгаа энэ үетэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ.
Тэрбээр хурдан морь, уяачтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан байна. “Хурдан морины уралдааны хажуугаар машины уралдаан болж байгаа мэт замбараагүй байдал үүсдэг”, “Олон машин уралдаан дагасантай холбоотойгоор тоос их босдог” гэх мэт шүүмжлэл их гардаг. Тиймээс ийнхүү хурдан морины уралдааныг дагах машины тоог цөөлөх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох заалт нэмэхээр хуулийн төсөлдөө тусгажээ.
Гэхдээ зөвхөн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх юм байна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулахыг зөвшөөрөх ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn