Өнөөдөр: Монголын хүний төлөө нам болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ
11:00 цагт: “Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын хүний төлөө нам болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандан хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн гомдлыг барагдуулах ажлын хэсэг байгуулахыг шаардаж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн зохиол “Ромео, Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр боллоо. Эл тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал  "Монгол ньюс" мэдээллиийн төвд болно.

12:00 цагт: МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл  хийнэ.

15:00 цагт Говийн баавгай-Мазаалайн судлалд зүрх сэтгэлээ зориулсан дэлхийд алдартай олон улсын болон монголын эрдэмтэн судлаачид, мазаалай баавгай хамгаалагч олон нийтийн байгууллагууд оролцсон онц сонирхолтой уулзалт ярилцлага МУИС-ын Шинэ номын сангийн 202 тоот лекцийн танхимд зохион байгуулагдана.


С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.