
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын чиглэлд болон Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Хашиг” гэдэг газар автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.11-ний өдрийн 16:40 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 2 автомашиныг цаснаас татан гаргаж, 2 хүнийг аварсан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Бажгайгийн бууц” гэдэг газар цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.12-ны өдрийн 02:10цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг цаснаас татан гаргаж, 8 хүний амь насыг авран хамгаалав.
Төв аймгийн Архуст сумын “Эхэн бөрт”, “Хуурайн давааны-Үүр”, “Галуут”, “Гучингийн хоолой”, “Галуутын гол”, “Хашаат” гэдэг газар тус сумын харьяат малчин Ж, Б,Д, Т, М нарыг малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2019.05.11-ний өдрийн 00:10 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумын ЗДТГ-ын алба хаагчид хамтран эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, малчин Ж, Б,Д, Т, М нарыг тус тус эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Уулзвар” багийн “Чойр уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Улаанбаатар-Замын-Үүд сумын чиглэлийн зам дагуу замын хажууд суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.12-ны өдрийн 03:32 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км замыг туулан 05:25 цагт очиж, 00:08 цаг ажиллаж автомашиныг цаснаас татан гаргаж, 5 хүний амь насыг авран хамгаалав.
Дээрх дуудлагуудад Онцгой байдлын албанаас нийт 50 орчим алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.