Казахстан шинэ ерөнхийлөгчтэй болно
Бүгд Найрамдах Казахстан улсад саяхан болсон улс төрийн томоохон үйл явдал бол тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев эрх мэдлээ шилжүүлсэн явдал юм. Тус улсыг тусгаар тогтнолоо авснаас хойш эрх мэдлээ хэрэгжүүлэн удирдсан анхны ерөнхийлөгч нь өнгөрсөн гуравдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Казахстанчууцын хувьд энэ нь гэнэтийн явдал байсан ч түүнийг нас ахисан энэ үед улсыг удирдахад амаргүй байгааг нь ард түмэн ойлгож зохистойгоор хүлээж авсан байна. Н.Назарбаев хэлсэн үгэндээ “Улс орны төлөө үе үеийн хүмүүс өөрсдийн чаддаг бүхнээ хийх ёстой. Би болон миний үеийнхэн өөрсдийн чаддаг бүхнээ хийлээ гэж үзэж байна. Ямар үр дүн гарсныг та бүхэн мэдэж байгаа. Амьдрал үргэлжилж шинэ үе түрэн гарч ирэх нь байгалийн жам. Шинэ үеийнхэн улс орноо улам хөгжүүлэхийн төлөө ажиллаасай гэж хүсч байна” хэмээсэн байна. Дэлхийн зарим орны төрийн тэргүүн сүүлчийн өдрөө хүртэл улсаа удирдцаг тохиолдол цөөнгүй. Саяхан гэхэд улс орноо олон жил удирдсан Вьетнамын удирдагч Чан Дай Куанг ажлаа хийж байгаад хорвоог орхисон юм. Гэвч ийнхүү гэнэтийн явдлын уршгаар улс оронд тогтворгүй явдал үүсэх, эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж нийгэмд эмх замбараагүй явдал үүсэх эрсдэл өндөр байдаг. Казахстан энэ бүхнээс сэргийлж хуулийн хүрээнд эрх мэдлийг зөөлөн шилжүүлэх арга хэмжээг авч байна. Н.Назарбаев ерөнхийлөгчийн судлаа өгсөн ч төрийн үйл хэргээс холдоогүй. Эрх баригч “Нур Отан” намын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албан тушаалаа хадгалж үлдсэн. Казахстаны Үндсэн хуульд зааснаар дараагийн ерөнхийлөгч сонгогдтол парламентын сенатын дарга үүрэг гүйцэтгэх бөгөөд Касым-Жомарт Токаевт тус үүрэг ногдсон байна. Касым-Жомарт Токаев нь олны танил улстөрч. Казахстаны Гадаад хэргийн сайд, ерөнхий сайд, парламентын сенагын дарга, 2011 -2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсны хувь олон улсын тавцанд шинэ хүн биш бололтой.

Касым-Жомарт Токаев нь анхны ерөнхийлөгчийн дэмжиж буй нэр дэвшигч Н.Назарбаев түүний тухайд “Касым-Жомарт Токаев ангаи, хятад хэлтэй, улс орны эдийн засаг, улс төрийн бодлогыг сайн мэддэг хүн. Казахстаны тусгаар тогтносны эхний өдрүүдээс бид хамт ажиллаж эхэлсэн. Тэр улс орны хөгжлийн чухал бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулахад оролцож яваа, манай гадаад дотоод бодлогыг дэмжиж ажилладаг. НҮБ-ын хариуцлагатай албыг хүртэл нэр төртэй хашиж байсан шударга, хариуцлагатай хүн” гэжээ. Казахстаны эрх баригч “Нур Отан” намын ээлжит бус бага хурлаар Н.Назарбаев Касым-Жомарт Токаевын нэрийг ерөнхиилөгчийн сонгуульд дэвшүүлсэн байна. Казахстанд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах шийдвэрийг олон улсын улстөрч, шинжээчид дэмжиж байгаа аж. Энэ сонгуулиар казахстанчууцад ардчиллын зарчмыг баримталж улс орноо удирдах дараагийн ерөнхийлөгчөө сонгох боломжийг төр нь олгож байна. Ардчилсан сонгууль нь иргэдэд улс оронц өрнөж буй үйл явдлуудад өөрийн дүгнэлтээ өгөх, ойрын ирээдүйц улс орныхоо хөпкил цэвшлийн замналыг сонгох, өөрсцийн гэрэлт ирээдүйн төлөө саналаа өгөх чухал үйл явдал болох юм байна. Энэ уцаагийн сонгууль нь казахстанчууцын хувьц онцлог бөгөөц тэц анх уцаа өөрсцийн олон жил сайн мэццэг төрийн тэргүүнийхээ нэрийг бөглөхгүй гэсэн үг. Иргэд нь нэр дэвшигчдээ сайн сонсож улс орноо удирдах төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай мөчид тулж ирсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгууль Касым-Жомарт Токаеваас гадна “Их талын бүргэдүүд” нэгдлээс нэр дэвшигч Садыбек Тугел өргөдлөө өгсөн байна. Гэвч энэ түүхэн сонгуульд казахстанчуудын ихэнх нь анхны ерөнхийлөгч Н.Назарбаевын тэдний нийтлэг эрх ашигт нийцүүлэн тавьсан хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэхээр тусгасан мөрийн хөтөлбөртэй нэр дэвшигчийг сонгох болов уу гэсэн сэтгэгдэл байна. Энэ таамаг нь хэрхэн зүйд нийцэхийг удахгүй болох сонгуулийн дүн харуулах нь дамжиггүй.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Р.Норовжамъян
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-05-13 03:06:04
    Р.Норовжамънг 1 дүгээр ангид элсүүлэн суралцуулсугай. Монгол хэлний хничээлийг онцгойлон анхаарахыг багш нарт даалгасугай
  • Ард түмний нэг  2019-05-12 15:47:42
    Д үсэг, ц үсэг хоёроо солиод бичсэн байх юм. зөв бичиж байвал зүгээр байхдаа.
  •  2019-05-12 08:04:31
    Нөгөө муу боов мурат очиж боовгүй болог