Бэлчээрийн даац хэтэрч, мал өвс тэжээлийн хомсдолд орж байна
Жилээс жилд малын тоо толгой хэт ихсэж, бэлчээрийн даац хэтэрч, зүүн аймгууд руу мал идэх өвсгүй болж, хулгана барьж идэж байна гэсэн мэдээлэл гараад удав.
 
Ер нь Монгол Улсад бэлчээрийн даац хомсдоогүй газар гаж бараг байхгүй байна. Бэлчээргүйдэх олон шалтгаан бий.
 
Тухайлбал уул уурхайн компаниуд бэлчээрийн бүс нутгийг сүйтгэж,  байгалийн баялагийг цөлмөж байна. Даац хэтэрснээс болж мал аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй байгаа талаар малчид ярьж буй. Өөрөөр хэлбэл, уламжлалт мал аж ахуй эрхлэхэд бэлчээрийн асуудал тулгамдаж байгаа. Бэлчээргүйгээс болж зун нь ногоо цагаагүй гандуу болж болоод байгааг ч мэргэжлийн судлаачид онцолжээ.
 
Бэлчээрийг сайжруулах талаар хэлэлцүүлгийг өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон УИХ-аар их өрнүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авсан дорвитой зүйл алга.
 
УИХ-ын гишүүд энэ асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа.
Өчигдрийн чуулганы хуралдаан дээр бэлчээрийн хуулийг малын хөлийн татварын төрөл хэлбэрээр гаргах нь зохимжгүй.
 
Малчид хоорондоо сан байгуулж, бэлчээрийг хамгаалах асуудлаар ажил зохион байгуулахыг бол дэмжинэ. Харин Бэлчээрийн хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон байгаа талаар сайд С.Чинзориг хэлэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MoET 2019-05-11 02:46:06
    уул уурхайн компаниуд бэлчээрийн бүс нутгийг сүйтгэж, байгалийн баялагийг цөлмөж байна... Suitgeed tsulmuluu yu Gerel? https://eic.mn/ ene ru or tsuuraad bhr
  • Бат 2019-05-11 02:40:49
    Мал аж ахуйд алдсан зүйл олон бий мал эмнэлгийн улсын системээ устгасан мал эрүүл эсэх нь эргэлзээтэй тэгээд гадагшаа мал мах гаргах боломж муудсан гм