МХЕГ-ын дарга нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
МХЕГ-ын дарга асан Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Э.Аззаяа нарт холбогдох хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгож, заримыг нь торгох ялаар шийтгэсэн билээ.

Тэрбум төгрөгийн авлига авсан албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнгүй гэсэн шүүмжлэл нэлээд гарав.

Тэгвэл шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шийтгэх тогтоолын зарим хэсгээс танилцуулж байна.
 
Нийслэлийн прокурорын газраас:
 

Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,
 
Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,
 
Д.Хандсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
 
М.Цагаанбаатарт Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,  
 
Э.Онон, М.Нарангэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
 
Ш.Тэгванданд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
 
Ж.Саруулд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
 
Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
 
Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат,  Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Т.Чингиз нарт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянаад:
 
Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж,
 
Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
 
Шүүгдэгч М.Цагаанбаатар, Э.Онон, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангуль, Э.Оргил, Т.Чингиз нарыг “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
 
Харин Н.Гантулга, Т.Чингиз, Н.Маржангуль, О.Баттөр, Э,Оргил нарыг Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэдгээрийг ялаас чөлөөлсөн байна.
 
Шүүгдэгч Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт холбогдох хэргийг Хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Зандансүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдэж төгсөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
 
Түүнчлэн шүүгдэгч Ш.Тэгванданг Хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд бусдад зуучилж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amar 2019-05-11 02:27:40
    МАНАН мафийн захиалсан хуулийг өөрчлөөч ээ.Занданшатар даргаа.
  • Иргэн 2019-05-11 00:04:43
    Манай улс дампуурсанг харуулсан үйл явдал болжээ, одоо төрийнхөн хахууль нэхэж аваад хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд суух л гарцтай болж. Цаашдаа яана да
  • Батаа 2019-05-10 23:16:53
    Гэмт хэрэг уйлдсэн хуний хуулийн хэрэгсэх хугацаа дуусаад ялгуй, аргагуй байдалд орж менге егсен хумуусийнх нь хуулийн хугацаа дуусдаггуй шийтгэл авдаг шуух ??...
  • сансармаа 2019-05-10 17:50:56
    одоо хахууль өгдөгөөрөө өгөөд авдаг нь аваад ЖДҮ-г чаддаг нь аваад бусад нь чацга царайлаад татвараа төлөөд төрийн албан хагчидаа баяжуулаад амьдарцгаая
  • Зочин 2019-05-10 13:53:29
    Шүүх,прокурорын удирдлага шинэчлэгдэж хэргийг хурдан шуурхай шийдвэрлээд эхэллээ дээ,хэдхэн хоногт том том хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ
  • к 2019-05-10 10:53:41
    гое гое хахууль авъя
  • !!! 2019-05-10 09:59:21
    za bolio ter ih mongiig ni huraaj ulsiin orlogo bolgood Mod Zezeg tarihad zarzuulaa ! tegeed taarsan yliig ni uuruuleh ni zuitei !!!!!
  •  2019-05-10 09:57:00
    ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ хөөрхий ингэж л дураараа өөрчилж чадаж байгаа юм даа.