Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн орчин бүрдсэн ч хөрөнгө мөнгө дутмаг байна гэв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлэв. Хуралдаанаар Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлж байгаа хэргийн талаарх гишүүний асуулгад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрхзүйн орчин бүрдсэн үү? Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой хичнээн хэрэг гарсан бэ? Гадаад орнуудад энэ гэмт хэрэгт холбогдуулан гаргасан үйлдэл байна уу? Хоёрдугаарт Монгол Улсад бүтэн өнчин хүүхдийн тоо 3322 гэсэн тоо байна. Энэ хүүхдүүдийн эрхийн хамгааллын асуудал хэр байна. Бүтэн өнчин хүүхдүүдийг Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж ажиллаж чадаж байгаа юу" гэсэн асуулт асуулаа.

Үүнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Энэ гэмт хэрэгтэй тэмцэх хуулзүйн орчин ерөнхийдөө бүрдсэн. Дутагдаж байгаа асуудал санхүү байгаа. Энд л асуудал байгаа. Хилийн цаана гарч Монголын хуулийн байгууллага гарч ажиллах ямар ч арга байхгүй. Тиймээс тухайн улсын холбогдох байгууллагатай хамтарч ажиллах бололцоо байдаг" гэсэн хариулт өглөө.
Харин ажлын хэсгээс "Сүүлийн таван жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэрэг буюу бусдыг биеийг үнэлүүлэх зорилгоор гадаадын улс орнуудад гаргасан 49 гэмт хэрэгт 67 хүн холбогдож 138 хүн хохирсон статистик байна" гэсэн юм.
 
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.