Нотариатын ажилтанд нас заах шаардлагагүй гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа " Нотариатын ажилтанд нас заах шаардлагагүй. Учир нь Нотариатч төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг хэдий ч төрөөс цалин авдаггүй, ямар нэгэн хангамж эдэлдэггүй. Нотариатын үйлдлийн улмаас учрах хохирлыг төр хариуцдаггүй. ТББ-ын гишүүн, иргэний журмаар ажиллаж байгаа учраас насны хязгаар тогтоох шаардлагаггүй" гэлээ.
 
Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтын 19.3 дахь хэсгийн “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаартай адил гэснийг “70 нас” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine