УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим байнгын хороодын дарга нарыг сонголоо. Монгол Улсын Их хурлын тухай хуулинд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэх заалттай бөгөөд хороодын удирдлагын асуудлыг УИХ дээр тус бүрээр нь хэлэлцэх аж. Мөн хуульд улируулан сонгож болох заалттай тул сайн ажилласан гэж хороодын гишүүд үзвэл байнгын хороодын одоо байгаа дарга нар үргэлжлүүлэн нэг жил ажиллах боломжтой болох юм.  Энэ дагуу өчигдөр зарим байнгын хороодын дарга нарыг улируулан сонгосон бол заримыг нь шинээр сонголоо. Энэ үеэр УИХ-ын Д.Лүндээжанцан "Байнгын хорооны дарга бол бодлого тодорхойлох ажил. Хонины ээлж өнгөрөөх маягаар хандаж болохгүй" хэмээн юм.

Тэгвэл нэг жилийн хугацаатай "хонины ээлжтэй" гишүүд хэн хэн байв.
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
 
   Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун сонгогдлоо. Өнгөрсөн парламентад бие даан нэр дэвшиж УИХ-д суусан эрхэм гишүүний хувьд 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-д элссэн. Улмаар МАН-ын үнэмлэхүй олонхын бүлэгт багтах болсон юм. МАН-д орсноосоо хойш амандаа ус балгасан юм шиг чимээгүй суух болсон эрхэм гишүүн ийнхүү байнгын хорооны даргын суудалд суухаар боллоо. Түүнийг байнгын хорооны даргаар сонгох асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүд ЖДҮ-чин гишүүн албан тушаал авч байна хэмээн шүүмжилж байв.
Х.Болорчулуун  Агрономич мэргэжилтэй. 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Булган суманд агрономич, 1992-1997 онд “Хишиг Агро” компанийн захирал, 1997-2012 онд “Дорнод гурил” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байв.

 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг томиллоо. Түүний хувьд  олноо “Оргил”-ын хэмээн алдаршсан, хур хөрөнгийн бизнестэй УИХ дахь тэрбумтан гишүүдийн нэг. 2016 сонгуулиас хойш ямар нэг албан тушаалын "шагнал" хүртээгүй тэрбээр байнгын хорооны даргын албыг хашихаар боллоо. Нэг үгээр сонгуулийн жилийн өмнөхөн Ж.Ганбаатар гишүүн "хонины ээлж" өнгөрөөхөөр болж байна.

Ж.Ганбаатар гишүүний хувьд эдийн засагч хуульч мэргэжилтэй. Насаараа бизнесийн салбарт зүтгэсэн түүний  төрийн ажлын туршлага гэвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч юм.

Харин Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарыг улируулан сонгохоор боллоо.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2019-05-11 03:22:19
    эдийн засгийн байнгын хорооны дарга ШИНЭ ХҮН болсон нь хуучин хэвшмэл хана хэрэмийг устгаж шинэчлэл авчрана гэдэгт найдна ,,,,???
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах