Ядуурлыг бууруулах төлөвлөгөөгөө баталлаа

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев 2019-2024 он хүртэл үндэсний хөгжлийн зорилгоо биелүүлэх төлөвлөгөөгөө баталсан байна. Төлөвлөгөөний  гол зорилго нь тус улсын эдийн засгийг хурдлуулах, орлого,тэтгэвэр нэмэгдэхийг баталгаажуулах, ядуурлын эсрэг тэмцэхэд чиглэж байгаа юм. Ерөнхийлөгч Владимир Путин энэ төлөвлөгөө нь  үндэсний хөгжлийн зорилгод хүрэх үндсэн арга хэмжээ, үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болсон багц  гэж 2024 оны тавдугаар сар хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөний тушаалд гарын үсэг зурах үеэр тодорхойлсон байна. Энэ төлөвлөгөө нь  энэ зарлигыг нийтлэх тушаал гарснаас жилийн дараа нийтлэгджээ.

ОХУ-ын орлого багасах хандлагыг өөрчлөх,тэтгэврийн хэмжээг  инфляциас  давсан өндөр хувьтай болгохын тулд  ОХУ-ын Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

1.Үндэсний хөдөлмөрийн доод хэмжээг жил бүр үндсэн хөрөнгийн зардалтай харьцуулан тогтооно. Цалингийн доод хэмжээ энэ үндсэн хөрөнгөнөөс бага байж болохгүй.

2.Эмч, багш, судлаач гэсэн албан хаагчдын цалин тодорхой түвшинд хүрсэн байх. Харин олон нийтийн бусад албан хаагчийн цалингийн мэдээллийг жил бүр бүртгэх.

3.Ажил хөдөлмөр эрхэлдэггүй тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ жил бүр инфляцийн түвшингээс давж нэмэгдэнэ. Мөн ерөнхий сайд Дмитрий Медведевийн тодорхойлсон төрийн бодлогын арга хэмжээний жагсаалтад нийгмийн тусламж шаардлагатай хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах нийгмийн төлбөрийн бүртгэлийг хийх гэсэн арга хэмжээ багтжээ.

Төлөвлөгөөний хавсралтад 2019 оны хүн амын орлого бага зэрэг буюу 0.5  хувиар өснө.  Гэхдээ 2021 оноос орлогын өсөлтийн хэмжээ хоёр хувийг давах ёстой. Харин 2024 онд 2.4 хувь болох юм.

Ядуурлыг бууруулна

Ядуурлыг тал хувиар бууруу­лахаар төлөвлөснөөр 2024 онд амь­жиргааны түвшингээс доош орлоготой иргэдийн тоо нийт хүн амын 6.6 хувь болох ёстой ажээ.  Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нялх хүүхэдтэй гэр бүлд сар бүр төлбөр бэлнээр олгох. Тухайлбал, Хүүхэдтэй эмэг­тэй­чүүдийн хөдөлмөр эрхлэхийг дэмжих, цэцэрлэгүүдэд нэмэлт хүүхэд харах байрыг бий болгох.

-Нийгмийн аюулгүй байдлын мэдээллийг ашиглаж орон нутгийн дэмжлэг  үзүүлэх арга хэмжээг тэлж өргөжүүлэх

-Бүс нутаг дахь ядуу гэр бүлийн бүртгэлийг хийх ажлыг зохион байгуулах, ядуурлаас ангижруулах тусгай хөтөлбөрийг батлах

-2021 оноос шинэ үндсэн хөрөнгийн мэдүүлгийг бий болгох

Гэхдээ ядуурлыг бууруулах арга хэмжээ нь эдийн засгийн тогтвортой хөгжилгүй байхгүйгээр хэрэгжих боломжгүй гэж баримтад бичжээ.

Харин ОХУ-ын Засгийн газар тус улсын эдийн засгийн өсөлтийн хэмжээ сүүлийн хоёр жилд 1.5 2.5 хувийн хооронд тогтворжсон болохыг онцолсон байна. Гэхдээ эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг таван орны нэг болохын тулд энэ салбарын үзүүлэлт нь гурван хувиас бага зэрэг илүү байх шаардлагатай аж. Баримтад энэ өсөлтийн хэмжээ нь дэлхийд худалдан авах чадвараараа эхний тавд бичигддэг Герман, ОХУ-ын хоорондын худалдан авах чадварын харьцааны ялгаатай нөхцөл байдлыг бууруулахад хангалттай. Мөн энэ жагсаалтын VII бичигддэг Индонез улсаас зайгаа барих боломжийг олгоно гэж бичсэн байна. Олон улсын валютын сангаас гаргасан тооцоогоор ОХУ нь одоогоор худалдан авах чадвараараа VI бичигддэг байна. Харин ОХУ-ын Засгийн газар 2023 онд жагсаалтын V бичигдэнэ гэж найдаж байгаа аж. Гэвч Олон улсын валютын сан ОХУ V байрыг эзэлдэг Германтай зэрэгцэнэ гэж итгэхгүй байгаа талаар Оросын “RBC” агентлаг бичжээ. Мөн энэ сангийн мэргэжилтнүүд Индонези улс 2024 онд ОХУ-ыг худалдан авах чадвараараа гүйцэж түрүүлнэ. Ингэснээр ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны жагсаалтын VII байрт бичигдэнэ гэж таамаглаж байгаа юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-10 08:46:22
    Даанч Монгол биш.
  • орхон 2019-05-10 07:59:40
    Төрийн эрх барьж байгаа энэ хэдэн мулгуу шаарнууд энэ улсаас жишээ ...
  • зочин 2019-05-10 02:28:56
    улсаа ард түмнээ боддог ерөнхийлөгч ерөнхий сайдтай улс орон сайхан юмаа орос улс хөгжинө харин манайх эцэг чинь буцдаа л байх даа ум маний бадми хум
  • ах 2019-05-10 01:25:04
    манайх хаагуур харайж явдаг юм бол амьдрал дээшилээд байгаа гэсэн үнэн үү?