“Энэрэл инвест ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ
Санхүүгийн зохицуулах хорооноос “Цахим” капитал ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн нэр бүхий төлөөлөгчдөд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Мөн “Пример дилер” ХХК-д хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Жинст-Увс” ХК-д “Ард санхүүгийн нэгдэл” хаалттай ХК-ийг нэгтгэхийг зөвшөөрсөн байна. 

Түүнчлэн “Гурван булаг инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, хоёр хөдөө аж ахуйн брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсэн бол “Энэрэл инвест ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Норт Эйша инвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.