Гандболын ”TROPHY-2019” тэмцээн болж байна
Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 06-10-нд Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Тэмцээнд Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменстан, Узбекстан зэрэг 5 орны 10 багийн 170 гаруй өсвөр үе /17 нас/ болон залуучуудын /19 нас/ насны охидын ангилалаар тамирчид оролцож байна.

Монгол Улсад хоёр дах удаагаа болж байгаа энэ тэмцээн 4 дэх өдрөө тойргийн системээр үргэлжлэн явагдаж байгаа ба одоогоор 17 ба 19 насны ангилалд аль алинд нь Узбекстаны баг тамирчид тэргүүлж Туркменстан, Монгол, Тажикстаны багууд удаалж явна. 

Дашрамд дурдахад тэмцээний техникийн төлөөлөгчөөр Хорватын иргэн Жосиф Посавик, Норвегийн И.Шестаков, БНСУ-ын иргэн, олимп, дэлхийн аварга Жонг Хо нар ажиллаж байгаа бол БНХАУ, Оман, Иран, Тайланд улсын 8-н олон улсын шүүгчид тэмцээнийг удирдан явуулж байна.

 

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.