Өнөөдөр ''Ялалтын баяр''-ын өдөр
ОХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд эх орны дайнд ялалт байгуулсны 74 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр тэмдэглэдэг билээ.

Орос орон даяар болдог энэ баярын гол үйл явдал Москвад өрнөдөг. Ялалтын баярын парадаас эхлээд тэр өдөртөө соёл урлагийн тоглолтууд, үзэсгэлэн, уралдаан тэмцээн болж орой нь ёслолын буудлагаар өндөрлөдөг.

Тэгвэл энэ баярыг Монголд бас өргөн тэмдэглэж заншсан юм. Эх орны дайны үед бидний монголчууд их Оросын ард түмэнд аль байдгаараа тусалж тэр хөрөнгөөр байгуулагдсан "Ард Монгол" танкийн цуваа болон бэлгийн агт морьд Берлинд ялалтын сүр хүчийг бадруулахад оролцсон аугаа түүх байдаг. Тийм болохоор Монголчууд Оросын ард түмэнтэйгээ нэгэн адил их ялалтыг өргөн тэмдэглэж, зөвлөлтийн дайчдын болон алдарт жанжин К.Г.Жуковын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр ялалтын баярт зориулсан хүндэтгэлийн жагсаал болно.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine