Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томиллоо

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилогдсонтой холбогдуулан Газрын даргын 2019 оны 5 дугаар сар 7-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томиллоо.  

Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,  Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст  тасгийн дарга, Улсын мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга,  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2019-05-09 01:14:59
    дэд сайд дэд дарга, орлогч дарга энэ төрийг мөн намын улс төрийн шахааны "хурган" дарга нарыг цөөлье. хэлдэг гурав хийдэг ганц болчиходод байна