Нугардаггүй сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг
МУАЖ үзэсгэлэнтэй, авьяастай, хүчтэй, нэр төртэй эмэгтэй. Гэвч өнөөдөр тэр цуцжээ. Ш.Чимэдцээеэ бол зүгээр ч нэг дуучин биш.

Ардын болон уртын хэдэн зуун дууг сэргээн дуулж, хөг данг нь нотжуулан, ухаарал уянга шингээн амилуулсан нэгэн.
Зөвхөн өөрөө дуулан тайзан дээр гялалзах нь түүнд сонин байгаагүй.

Урлагийн залуу үеийнхэнд зааж сургах их үйлсэд зүтгэж яваа. Олны танил, урлагийн хүнд эрхэмлэж явах нэр төр, инээж туулдаг зовлон гэж бий. Амьдрал нь тараад унаж байсан ч, хамгийн хайртай хүнээ алдчихаад байхдаа ч тайзан дээр урлагийн тэнгэр мэт инээмсэглэн гарах учиртай цаг мөчүүд олон.

Сайхан дуу сонсох гэж ирсэн ард түмнийхээ өмнө ар нуруундаа мянга мянган зовлон үүрчихээд нүдэндээ нулимстай эгшиглэж чаддаг эмтэршгүй сэтгэл тэднийх л байдаг. Тиймээс ч эгэл бор амьдралаа ихэмсэг урлагийн тайзтай хольж хутгахыг хүсдэггүй.

Ш.Чимэдцээеэ эгчтэй уулзах, тааралдах болгондоо бас л үүнийг мэдэрдэг. Гэтэл нугардаггүй сэтгэл нугарахыг үзэв. Нууж унагадаг нулимсаа залгихыг харав. Ханиа хэмээн итгэж явсан тэр эр "Бид салах үед энэ бүх хөрөнгөний тал нь минийх шдээ" гэж хэдэн жилийн турш хэлж байгаад дээрэмдэж байна. Хуучин булган шуба, угаалгын машин, бүр телевизор, тоглолтын дээл, мөнгөн аяга... нөгөө л эмэгтэй хүний хайрласан сэтгэлээр " Тэр маань шуудхан ярьдаг, манай Түвшинжаргал..." гээд л Чимэдцээеэ эгч буруутгаж чадахгүй л сууна.

Өнөө зөвхөн зах зухаас нь л дэлгэв. Мэдээж, түүнд эрхэмлэх юм гэж байгаа. Урлагийнхны дунд яригддаг, гэр бүлийн нууцад хамаарч болох ч, ард түмний хайртай дуучны хувьд хамаатуулан дуугарч болох өөр олон олон аймшгийг энэ удаа дуучин маань залгиад өнгөрлөө.

Олон ч жил үгээ залгиж, нулимсаа залгиж яваа хүн. Энэ бүхнийг илчилж мэдээлсэн Ч.Үл-Олдох сэтгүүлчийг дуучин Түвшинжаргал шүүх цагдаад өгч байх шиг байна. Сэтгүүлч хүн нохойд барьдаг мод уу. 

Ч:Үл-Олдох чухам л сэтгэлдээ хөтлөгдөн энэ мэдээллийг эхлэн түгээсэн. Сэтгүүлчийн сэтгэл зүрх ийм л байх учиртай. Ч.Үл-Олдохыг шүүхэд өгнө гэдэг нь энэ талаар дуугарсан, дуугарах гэж байгаа хүн бүрийг сүрдүүлэх гэсэн оролдлого ч байж болох талтай. Олны хайртай дуучныг, омог төгөлдөр хүний бүсгүй үрийг олныг нүднээс далд цөлмөх гээ юм болов уу. 

 МУГЖ дуучин Т.Баясгалан ч илүү дутуу үггүй, маш оновчтой мэдэгдэл хийлээ. "Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй" гэсэн Т.Баясгалангийн ганц үг өдөржин түүнийг буруутган хадуурч давхисан олон хүнд оновчтой хариулт болно.

Ямартай ч Түвшинжаргал гэж энэ дуучны хувийн амьдралын хуудуутай явдлаас шалтгаалан лав хэд хэдэн эмэгтэйн нулимс хацар исгэн урсдаг гэдгийг өнөөдөр нийгэм харав.

Аавыгаа өөр айлд алдсан хүүгийн хагацал үүрсэн үг ч сонсогдож байна. Шүүх засаглалынхны шүүрхий ажиллагаа ч илчлэгдлээ.Нэг л зүйл үнэн. Бид бүгдээрээ дэргэдэх хүнийхээ зүрх сэтгэл дээр амьдардаг. Тэр сэтгэлийг гэмтээх эрхгүй. Харин энэ хязгаарыг тэр эр давжээ.

Дарьгангын дууч шувуухай, Алтан-Овооны охин, Монгол Улсын Ардын жүжигчин ямар ч нэр төрийн ард эмэгтэй хүний эгэл оршихуй байдаг. Эгэл оршихуйгаа дэлгэж, энэ биедээ үүрч яваа зовлон, энгэр нэвт нулимсаа тэр ард түмнийхээ өмнө асгалаа. Аргагүй л тэвчээрийн чагтага алдуурчээ.

Түвшинжаргалын нэхэмжилсэн 200 саяын 70 орчим сая төгрөгийг барагдуулж, тэтгэврээ хураалгаж, дансаа хаалгачихаад сууж байна. Ямар үнэтэй хань байгаа вэ, яасан үнэтэй биеэ үнэлэлт вэ.

Нугарашгүй бардам сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг. Одоо жаахан л тэс, дахиад жаахан л тэвч дуучиндаа хайртай ард түмэн дугарааг өөрт чинь авчрах биз ээ. Бүх мэдээллийг цаг алдалгүй хүргэж, явцыг нь мэдээлж байхыг харин эрхэм сэтгүүлчид мэднэм зээ. Учир явдлын гаргалгааг мэдэх хуульч өмгөөлөгчид ухаан, сэтгэл гарган туслах шаардлага бас бий.

Нэг гэр бүлийн хэрэг явдал мэт боловч нийгмийн сэдэв бол энэ. Хэлж ярихгүй л байгаа болохоос дэр хуваалцсан эрдээ хамаг байдгаа сэгсрүүлээд, дэрс шиг нүцгэн үлдсэн эмэгтэйчүүд цөөнгүй.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэж "Шадар гурван цэрэг"-ийн алдарт уриаг хэлмээр байна. Эрхэмсэг дуучны маань эвлүүлж ядан хэлсэн үнэн, гутамшиг доромжлолыг гэтлэн байж нээсэн сэтгэлийн үгс үр дүнгээ авчрах болтугай.

Р.Эмүжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-05-15 10:13:02
    Zunug uvgun odoo boltol shar semjilseer uvaa uymyy,ee harla tegeed tysdaa garah geed hynii bair hurungiig deeremdej avah sanaa olj,uana aa .
  • Zochin 2019-05-10 05:51:08
    Teneg shar semjilsen evgend uilchilj bga shuuh.shuugchided uchir bn.Zugeer ydarsan humuus avah estoi mungee avch bhd hooson evgend iim shiidver gargasan n ichig...
  • Зочин 2019-05-09 23:13:24
    Төгцөгжаргал одоо болио хэнз хүүхэддээ л хөрөнгө хураах гэж ядаад байх шиг байна зайлуул өөр аргаар хураа дэлхийд данстай хүнээр бүү оролд.тэр шүүхийг нь шалга
  • зочин 2019-05-09 12:14:04
    ҮЙЛийн үр өөр юуч биш,өөд нь хаяасан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ,Түвшинжаргал өөрөө бодит тайлбараа хийсэн үёд л үнэмшиё
  • Хонгор нутаг 2019-05-09 11:20:17
    Чимэдцэеэ гуайг үнэхээр өрөвчихлөө Түвшин гуай сайхан хайр сайхан хүндлэлийг яаж байгаа юм бэ Тэснэ тэснэ гэж яаж тэсэх вэ нас ахиж яваа хүний ганц бүсгүй үр
  • zochin 2019-05-09 11:18:14
    2arxichin baisan xunii xuuchin xubtsas avaad yavdag xogiin er ve arai l Baysgalan xobdog etsegee tataach
  • Зочин 2019-05-09 10:18:50
    Ханиа зөв сонгох хэрэгтэй ш дээ. Жирийн иргэд ингээд л явж байгаа ш дээ. Од болохоороо өөр юм уу.
  • ЗОЧИН 2019-05-09 10:16:07
    Энэ урлагийнхан өрөвдүүлэх гэдэг юм уу, сайхан хүүхэн,сайн дуучин гэж магтуулах гэдэг юм уу, хандив тусламж авах гэдэг юм уу гэр бүлийн нууцаа дэлгэчих юм.
  • ard tymen yagaad iim hylzengyi dyygai bo 2019-05-09 10:10:16
    Tybsinjargal gedeg manuuhaid ardiin jujigchin chol temdeg egsen ni ene toriin byryy siidber?Tybsin ardiin jujigchin baih hynyy gebel bis syy dee!!ene ylas oron ...
  • Сайхан дуучин эмэгтэйд 2019-05-09 09:56:48
    Түвшинжаргалд юу ч битгий өг
  • Ард түмний нэг  2019-05-09 09:24:09
    Эмэгтэй хүнийг арай л дэндүүлсэн юм биш үү? Хоёулаа ард түмний танил, олны танил хүмүүс. ямар учиртай юм болдоо.
  • ZOCHIN  2019-05-09 08:53:58
    CHIMEDTCEE DEER NEG YRILTCLAGANDAA TUVSHEE BID 2 IH OLON JIL DALDUUR YVALDAJ BGAAD SUUSAAN.SHUUD SUUGAAGUI GEJIISEN SANAGDJIINA. TUVSHINJARGAL N CH YASAN ...
  • Зочин 2019-05-09 08:32:38
    Тувшинжаргал гэж сонсооч угуй юм байна. Харин Чимэдцээеэ гэж монгол байтугай дэлхийд нэртэй дуучнаар бол бахархадаг
  • irgen 2019-05-09 07:47:52
    zavaan heruulee tataa bugd adilhan duuchin emegtei ch dee bas l adilhan shuu huniig muulj bolno heterlee heruulee tolgoidoo odoo ta narin har heruuleer amisgalh...
  • iiii 2019-05-09 05:45:04
    tegeed ya geed bgaandee.ard tumen chini sonsood awah estoi tsoliig chini awahuulsan.odoo niigem ni iim bna.geriinhee asuudliig dotroo l shiidne biz.udii nasalc...
  • Зочин 2019-05-09 04:56:41
    Архичин авгайн амьдрал Монголын ард түмэнд хамаатай юу?
  • Иргэн 2019-05-09 04:28:16
    Энэ Түвшинжаргал гэдэг хүнийг ардын жүжигчин болох хэмжээний олны танил хүн гэж мэдэхгүй юм байна.Харин Чимэдцэеэ гуайтай сууж байгаа гэхэд анх сонссон
  • Иргэн 2019-05-09 03:53:14
    Хуулиа бас эргэж хармаар юмдаа. Увиагүй юмнуудад ингээд ашиглуудаад байх уу.
  • зочин 2019-05-09 03:50:41
    Хоёулаа мундаг дуучин, гэр бүлийн асуудлаа дотроо л шийд. Хүмүүс ээ битгий ач холбогдол өг. Ийм асуудал алхам тутамд байдаг.
    • Ххэхэ 2019-05-09 05:08:57
      Түвшинжаргал гэж мэдэхгүй энэ.юуун мундаг вэ.өөрөө бичээд бгаа уу эсвэл баатар юмтай яг адил хог новш бн
  • irgen 2019-05-09 03:09:13
    Ter tom huniig mederch, manai niigmiin bulai archaagui huuli bus zuiliig mongol tumendee il gargaj chadsan zorigtoi setguulch busgui mundag bn Bayar hurgei! ...
  • Түвшинжаргалыг үзэн ядагч 2019-05-09 03:02:51
    Р.Эмүжинг дэмжиж байна.
  • бат 2019-05-09 02:24:39
    түвшинжаргалын ардын жүжигчн цолыг яаралттай хураах хэрэгтэй
  • eegii  2019-05-09 01:42:17
    ergvv uwgun ergvv shawi 2 ichij amidraasai bilee mundag duuchin mini gazardahgvi ard tvmen tani tald ta mini udahgvi bosood irnee
  • зочин 2019-05-09 01:32:43
    Баясгалан ухаалаг юмаа. Эхийнхээ хэвлийд хаягдсан ч өдий хүртэл эцгээ л гэж явсан байна. Энэ хүн чанаргүй эр нэг шөнө босч хуурайлаагүй, нэг ч бүүвэйлээгүй....
    67.180.129.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-09 01:14:18
    Монголын ард түмний хайртай дуучинг доромжилсон Түвшинжаргалд охин нь байр өгсөнөө гайхуулах нь сонин биш.Хэрэв үг авдаг бол тэр мунагийг шуналаас нь л болиул
  • иргэн 2019-05-09 01:12:28
    тувшинжаргал гуай ухэхийн хооронд яршиг л бна муу хогийг хууль байдаггуйсэн бол засчих юмсан ал толгой хоер нь яг ижилхэн амьтан юм даа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах