Өнөөдөр: УИХ гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нартай холбоотой мэдээлэл хийнэ

09:00-17:00 цагт  ХНХЯ, ХБХХЕГ, Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран мэдээллийн хүртээмжийн семинарыг  Холидэй-Инн зочид буудлын 19 давхарт зохион байгуулах гэж байна. Уг семинараар жишиг тв, сайтыг бий болгохоор зорьж, цаашид хүртжээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэх юм. Учир нь Монгол Улсад 2018 оны байдлаар 105600 гаруй ХБИ байгаагаас 24000 орчим иргэн мэдээ мэдээлэл авч чадахгүй байгаа юм. Холбоо барих утас 99556825,

09:00 цагт Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах үндэсний сургалт ЭМЯ-ны хурлын Б танхимд эхэлнэ. Утас:99773800, 88008516

09:00 цагт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан  Сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана

10:00-16:00 цагт Хөдөө аж ахуйн их сургуульд:
“Бидэнд юу хэрэгтэй байна”
“Бид юу хийж чадах вэ”
"Хамтдаа яаж хэрэгжүүлэх вэ" уриан дор Хөнгөн, хүнсний нэн ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн багаж хэрэгсэл, машин, техник, тоног төхөөрөмжийг эх орондоо угсрах, үйлдвэрлэх, сэлбэг хэрэгслээр хангах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, үзэсгэлэнг зохион байгуулна. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Холбоо барих: 99195978

11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 09-ний пүрэв гарагийн  “Соёмбо” кино театрын урд талбайд зохион байгуулах гэж байна. Лавлах утас: 9901-0499

12:20 цагт Сүхбаатарын талбайн төв цэгт Оюу толгойг шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Жагар Рио Тинтод улсын нууц задруулсан УИХ гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нартай холбоотой мэдээлэл хийнэ. Эх ороноо гэсэн иргэд, сэтгүүлчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас: 99191388

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2019-05-10 01:00:03
    нөгөө тагнаж чагнаад байдаг тагнуул яагаад таг боловоо дамбаочирыг урвасан хэргээр нь яагаад барихгүй байна эх орноосоо урвах тагнуулд хамаагүй юм байна.
  • иргэн 2019-05-09 00:08:29
    хоер хар хэрээ хэнийхээ харыг гайхах вэ тбд до хоеулаа эх орноосоо урвасан харин их хурлын ес зуйн хороо нь авч хэлэлцэхгуй бол энэ их хурал бугд урвагч болно