“Онон хатан ижий” яруу найргийн наадмын ялагчаар Ж.Баяржаргал тодорлоо

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдоржийн мэндэлсний 80 насны ой энэ өдрүүдэд тохиож байна. Нэрт найрагчийн 80 насны ойг өнгөрсөн долоо хоногт төрсөн нутаг Хэнтий аймгийн Батширээт суманд нь тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд Н.Нямдоржийн уран бүтээлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал , “Онон хатан ижий” яруу найргийн наадам зохион байгуулжээ.  

Эрдэм шинжилгээний хуралд утга зохиол судлаач, доктор, дэд профессор А.Мөнх-Оргил “Бүрхийн төгөл дэх хээ бүдгэрэхгүй”, яруу найрагч Л.Нямаа “Дорно шүлэгт хүн төрөлхтөний ирээдүйд тулгарах асуудлыг хэрхэн тусгасан нь”, судлаач Г.Бямбажав “Н.Нямдоржийн шүлгүүдийн гоо зүй” сэдвээр илтгэл тавьсан байна. Мөн энэ үеэр найрагчтай амьдрал, уран бүтээлийн замд хамгийн ойр дотно явсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Нямаа, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа нар дурсамжаа хуваалцжээ. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид Монголын утга зохиолд Н.Нямдорж судлалыг хөгжүүлэх цаг болсон гэдэгт санал нэгдсэн байна.  

“Онон хатан ижий” яруу найргийн наадамд Улаанбаатар хот болон Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Орхон, Дархан-Уул аймгаас хүрэлцэн ирсэн 36 яруу найрагч шүлгээ уншсанаас “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал түрүүлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй удаалсан байна. Гуравдугаар байрт “Болор цом” наадмын хошой дэд байрын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарчээ. Шагналт байрт залуу яруу найрагч Э.Хишигсүрэн, А.Түмэнбаяр нар шалгарсан байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.