Бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруул
Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас дахин нэг хүүхэд орон сууцны дөрвөн давхраас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын VII хорооллын орон сууцны барилгаас бага насны хүүхэд унаж амь насаа алдсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард зургаан настай хүү гэрийнхээ гурван давхраас унаж амиа алдсан хэрэг гарч байсан юм.

Иймд эцэг, эхчүүд үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, галын аюулгүй байдлаа хангах, цонх, тагтандаа хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдээ шалгахыг Онцгой байдал, цагдаагийн газраас анхаарууллаа.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.