Хордлого гарсан гэх “Бургер кинг”-ийн үйл ажиллагааг зогсоогоогүй байна
Өчигдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер Кинг” сүлжээ ресторанаас гэр бүлийн гурван хүн хордлого авч эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэн, шинжилгээ өгсөн байгаа юм.

Тухайн гурван иргэний хувьд “Бургер Кингээс хоол авч идээд хордсон гэсэн мэдээллийг өгчээ.
Энэ мэдээллийн мөрөөр тус дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллаж, хоол хүнснээс дээж авч шинжилгээнд өгсөн байгаа аж.

Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Хордсон гэх гурван иргэний хувьд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгээд гэрээрээ эмчилгээ хийлгэх заалттай өчигдөр гарчээ.

Тэгвэл хордлого гарсан гэх дээрх газрын үйл ажиллагааг одоогоор хаагаагүй байна. Тус компани өчигдөр дотооддоо шалгалт хийхээр нэг цаг үйл ажиллагаагаа түр зогсоогоод эргээд хэвийн ажиллаж эхэлжээ.

Тус газраар үйлчлүүлсэн иргэн Т Би дүүтэйгээ хамт Зайсан дахь Бурегр Кинг салбараар хагас сайнд /2019.05.04/ 22.00 цагт үйлчлүүлсэн. Дабль сетийг нь захиалж авсан. Гэтэл дүү маань бүтэн сайны оройноос халуурч гүйлгэж эхэлсэн. Би даваа гарагийн өглөөнөөс халуурч бөөлжиж эхэлсэн. ХӨСҮТ-д очсон чинь эмч нар нь мэдэж байсан. Бургер Кингээс дахиад хоёр хүн хоолны хордлого гээд хоорондоо ярьж байсан. Тэгэхээр олон хүн хордсон юм байна гэж бодсон. Би ажилтай байсан тул шинжилгээ өгөөд эмчилгээ бичүүлээд явсан. Одоо болтол гүйлгээд байгаа. Шинжилгээний хариу баасан гаригт гарна” гэв.

ХӨСҮТ-ээс “Шинжилгээний хариу гараагүй учраас одоо мэдээлэл өгөх боломжгүй. Хордлого авсан гэх хүмүүс эмчилгээ хийлгээд гэрээрээ гарсан байгаа” гэв.

НМХГ-аас тодруулахад “Шинэ мэдээлэл алга. Улсын байцаагчид шалгалт хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

“Бургер Кинг” нь дэлxийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг сүлжээ ресторан юм.

Өнгөрсөн 2015 онд “Макс Групп”-ийн оxин компани “Макс Центр” XXК нь албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон Монголд анxны салбараа нээсэн юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-08 08:21:06
    буянт малынхаа гэдэс толгой шийрийг голоод харь орны тургэн мууддаг хорыг авч идсэн бол хордож ухэхгуй яадаг юм монгол ялж байгаа юм женкогийн хар тамхичид минь...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Давга 2019-05-08 07:19:53
    Наадах чинь уснаасаа болоод байгаа юм биш үү дандаа л зайсанд хордлого гарлаа тэглээ ингэлээ гээд байх юм
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах