Ж.Ганбаатар гишүүнээ, та нийгмийн хариуцлагаа хүлээнэ үү
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшилд "Оргил" сүлжээ худалдааны төвүүд бий. Ж.Ганбаатарыг төр түшсэнээс хойш хэд хэдэн салбараа нээсэн тус худалдааны төвийнхөн өдрөөс өдөрт эрх дархаа нэмэгдүүлсээр байгаа гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил" худалдааны төвийн урдуур гарах явган хүний зам байдаггүй гэнэ. Иймээс тус хорооны иргэд "Оргил" худалдааны төвийн урд явган хүний зам гаргуулж өгөөч гэж хүсэлтүүдийг холбогдох газруудад хүргүүлжээ.

Мөн иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хандахад "Улс манай газар луу оруулж машин замаа тэлсэн. Хэрвээ явган хүний зам гаргавал манайхаар үйлчлүүлж байгаа иргэд машинаа байрлуулах боломж багасна. Манайхаас явган хүний зам гаргах боломжгүй" хэмээжээ.

Ийнхүү эрхэм гишүүн иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих эрхийг өөрийн бизнесээс дорд үзлээ. Уг нь нийгмийн хариуцлагын хүрээнд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүргийг ААН-үүд хүлээсэн байдаг. Гэтэл эрхэм гишүүн "Миний эзэмшлийн газар. Явган хүний зам гаргахгүй" хэмээн том дуугарч байна.

Төрд ард иргэдээ төлөөлж суугаа эрхэм түшээд ингэж хуулийг үл тоож, жирийн иргэдийн эрхийг боомилж байгааг холбогдох байгууллагууд харсаар суух уу? Явган хүний замгүйгээс үүдэн осол аваар гарвал Ж.Ганбаатар гишүүн та хариуцлага хүлээх үү?

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-18 03:10:17
    энэ хүн авилга авч баяжаагүй байх шүү энканто цогцолбор, оргил худалдааны салбарыг үүсгэн байгуулсан юу ч хийгээгүй байж баяжсан нөхдүүдээс дээр
    182.160.33.173
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2019-09-30 10:23:29
    Orgil orchmiin bairiig ehleed avhad davgyi baisan tegeed udalgyi ergen touron barilga toos shoroo ene zunjin shoroond tun hetsuu bailaa .Ganbaataraa
    150.129.140.246
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-13 06:12:29
    mal chini
    103.50.207.152
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2019-05-08 15:53:17
    ter ueiin zasag darga nartaa helee
    182.160.3.126
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-08 13:31:52
    явган хүн явж болохоор зам байж л байдаг ш дэ, харин ч тэр хавь шиг орчин сайтай газар ховор шүү, энканто хороолол гое
    66.181.177.176
    Мэдэгдсэн Хариулах
  • АНХААР 2019-05-08 03:26:45
    Ийм шуналын туламнуудыг ИХ ХУРЛЫН ГИШҮҮН болгосон бид өөрсдөө буруутай. Одоо энэ мэтийг СОНГОХОО БОЛЪЁО энэ л бидний хийж чадах зүйл
    203.217.139.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdene 2019-05-08 02:50:18
    Uyniih ni gishuun mishuun baihav dee?! Namdaa handiv uguud, songuuliinhaa zardliig uuruu gargaj chadaj baibal halzan tsagaan Honi ch UIH- n gishuun bolno
    103.229.122.181
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-08 02:16:40
    тэр газартаа шарилаа бунхалах юм байгаа биз дээ ааш муутай авгай шиг нехер насаараа уих ын гишуун байх байлгуй дээ
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-08 01:26:27
    Танай газар биш төрийн өмчийн газар л даа. Та зүгээр л гэрээгээр эзэмшиж байгаа. Хуулиараа төр захиран зарцуулах эрхтэй.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах