Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдэд ял оноов
Хар тамхи мансууруулах бодисыг тээвэрлэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдсон Э.Энхбат нарт холбогдох хэргийг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаад Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 192 дугаар зүйлийн 192.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар, Ш.Амармэнд, Э.Ширбазар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Үүнийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх энэ сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, Э.Энхбатад 2 жил 6 сарын хорих ял,  Э.Ширбазарт 6 сарын баривчлах, Ш.Амармэндэд 5 сар 20 хоногийн баривчлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Toriin tomor nuur 2014-09-14 08:56:54
    Мөн ч хөөрхөн жүжиг тавих юм даа. Наадуул чинь гарч ирээд л тамхиа зараад хэрэглээд эхлэнэ ш дээ. Яг хүмүүжижи харагдаач. Хоёр хөрш шигээ цааш нь харуулаач
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах
    • ЖОНГО 2014-09-15 04:46:21
      Үнэхээр хэрэглэсэн, зарах гэж байсан юм бол буудаач. Ингэж толгойг нь илээд байх вм бол хар тамхины орон болох нь л дээ:
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах
  • ариун 2014-09-14 06:22:59
    http://Cash4Visits.com/ref.php?refId=326326 үүнийг үзэээрэй
    112.72.13.61
    Мэдэгдсэн Хариулах