МХЕГ-ын дарга нар авлигын хэргээр ял завшлаа
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгов-
 
Эрх мэдэлтнүүдэд эрүүгийн хэргийн зүйл заалт үйлчилдэггүй бололтой.

Албан тушаалаа ашиглаж, олон хүнийг эдийн засгаар нь хохироож, аргагүй байдалд оруулж, гэм зэмгүй олон хүнийг хэрэгт холбогдуулсан МХЕГ-ын хэлтсийн хоёр дарга болон 20 гаруй холбогдогчдод холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хоёр өдөр шүүн хэлэлцлээ.

Гэвч өчигдөр орой шүүгчид шийдвэрээ гаргаж хэрэгт хамгийн их хамаарал бүхий этгээдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болголоо. Энэ хэр зөв шийдвэр шийтгэл вэ.

Шүүх шударга шийдвэр гаргасан уу гэдэгт эргэлзэж эхлэв. Яагаад их хэмжээний буюу тэрбумаар тоологдох авлига авсан хэрэгт холбогдсон хүмүүсийг ял зэмгүй зүгээр  өнгөрөөв гэдэг нь их сонирхол татаж байна.  Уг нь эзэнтэй бөгөөд илэрсэн хэрэг баймаар юм даа.

Хэргээ хэрэгсэхгүй болгох гэж тэд цаг хугацааг барж байсан хэрэг үү. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ийм амархан гэж үү.

Уг нь өнгөрсөн 2018 онд нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-т удаан хугацаанд шалгаж, НПГ-руу шилжүүлсэн байдаг юм. Гэтэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээд мөн таг чиг болсон.

Араас нь эрэл сурал болж байж сургийг нь дахин гаргасан. Гэвч гурван удаа шүүх хурал нь хойшилсон тэднийг өчигдөр шүүж, хавтаст хэргийг дэнслэв.  

Тодруулбал, улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаад байсан МХЕГ-ын  Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэрэгсэхгүй болголоо.

АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Харин МХЕГ-ын албан тушаалтнуудад хахууль өгсөн гурван хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд 19 хүнд торгох шийтгэл оноосон байгаа юм. Яах аргагүй олны анхааралд байсан авлигын хэргийг ингээд шийдвэрлэчихлээ.

Харин авлига авсан дарга нарын оронд одоо болтол МХЕГ-т хүн томилогдоогүй байгаа бөгөөд түр орлон гүйцэтгэгчтэй байгаа юм байна. Магадгүй ял завшсан дарга нар одоо албан тушаалдаа эргээд очсон байхад нэг их гайхах хэрэг байхгүй болов уу.

Энэ хэргийг эргэн сануулахад, Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёрт аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоосон байдаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед  тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан байдаг. Ингээд хэд хоног саатуулагдсан тэд батлан даалтад гарч жил гаруйн хугацаанд эрх чөлөөтэй явж байсан бол өнөөдөр ийнхүү эрүүгийн гэмт хэрэгт холбогдолгүй нэгэн болж хувирав.

Албан тушаалаа ашиглаж, бүхэл бүтэн хэлтсийнхээ дарга цэрэгтэйгээ нийлээд 25-уулаа хамжилцаж шантааж хийгээд хээл хахууль авсан энэ хэрэг ингээд хаалттай хаалганы цаана шийдэгдэж өнгөрлөө. Авлига авч “хагартлаа” баяжчихаад өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээхгүй байна гэдэгт бухимдалтай байна. Нөгөө шударга хууль шүүхийнхэн яасан бэ. Шударга нэр зүүсэн шүүхийн ялзрал үргэлжилсээр байна гэх шүүмжлэл гарч эхэллээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • оюун 2019-05-10 00:39:42
    энэ шүүх байгууллага шүүгч нар шуналдаа ялзарч юу хийх ёстойгоо мэдэхээ больж дэндүү ялзарчээ.МХЕГ авилга хээл хахууль. авсан нь батлагдчаад байхад
  • Эрка 2019-05-09 14:22:55
    Новшийн шүүгчдийг шалга.Ард түмнийг дэндүү доромжилж бна.
  • Бат 2019-05-08 22:23:59
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • уншигч 2019-05-08 15:04:50
    Шvvх арай дэндvv байгаа шvv.
  • Zochin 2019-05-08 14:01:02
    Hen dyrtai ni shuuh ruu nylimdag boljee.Shuuh ih hyrlaas batalsan hyyliin daguu shiidvereee gargadag.
  • яана даа, харамсаж байна 2019-05-08 10:58:51
    ШЕЗ ийн дарга ЛҮНДЭНДОРЖ согтуугаар жолоо барьж хүн дайрч алсан хүн. ЯЛ аваагүй. ИЙМ ХРҮН ШЕЗ ийн даргаар ажиллах ёсгүй. ШҮҮГЧ нарыг бүгдийг халах ёстой.
  • bold 2019-05-08 10:35:48
    Junaig muu bugded neriig n gargaad bh heregguiee ,harin ter uuriinh biid bariulsan hangarid ordniih n umnu hushuugiin bosgood tuuziin haichiluuval yasan yum be?...
  • а 2019-05-08 06:56:35
    гое гое
  • gannara 2019-05-08 05:53:19
    Mgld mhgazar bh shaardlaga bnuu
  • зочин 2019-05-08 05:47:35
    Авилга санамсаргүй авсан байж болно ...нөгөөдүүл нь хүчээр мөнгө өгсөн шүүх зөв шийдвэр гаргажээ...
  • Зочин  2019-05-08 03:35:32
    Дээрх шүүхчдын хугацаа нь дууссан байна
  • Иргэн 2019-05-08 03:33:18
    Ийм илэрхий ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн юман дээр ял завшуулж байгаа нь яаж байгаа юм бэ. Үндэсний аюулгүйн зөвлөл Ерөнхийлөгчөө
    • ААН 2019-05-08 08:06:41
      ард нь Раднаа ах, сая АТГ дэд болсон хэн билээ нэг нөхөр, Жунай ах байхад та нар яахийн ккк. Улаан авилгачид баяжаад хагарч байгаа цайчихсан дээрэмчид.
  • Ийм шүүх байх уу 2019-05-08 03:23:38
    Ийм шүүх байх уу хойшлуулж хойлуулж эцэст нь ХУГАЦАА ДУУССААН шүүхийн ялзрад дээд цэгтээ хүрчээ
  • иргэн 2019-05-08 03:04:53
    Сайн муу ч бид шүүхийн шийдвэрийг дагах ёстой. Хэн дуртай сэтгүүлч нь захиалгаар шүүх рүү нулимаад байвал юү болох вэ. Шүүх хуулийн дагуу л шийдвэрээ гаргадаг
  • Монгол МӨД мөхнө 2019-05-08 03:03:54
    Авилгад идэгдсэн улс орон мөхдөг жамтай. Авилга аваад газар дээрээ гаруулсан, гэр ажил, халааснаас нь нийт 652 сая төгрөг бэлнээр олдсон авилгачдыг хамгааллаа. ...
  • иргэн 2019-05-08 02:31:56
    шуугч нар хуулиа л дагана шуудээ хуульд тэгээд заасан бол хэн шуумжлэх бол гээд зерчилтэй нь биш дээ
  • зочин 2019-05-08 02:28:39
    Ёоо, ёстой тэвчээрийн хязгаар дуусах нь ээ
  • zochin 2019-05-08 02:11:26
    Шүүх өөр дээрээ хэргийг дарсан гэдэг үнэн үү? АТГ, НПГ-т удаасан юм биш үү
  • Иргэн 2019-05-08 02:07:21
    Шүүх засаглал ийм байхад авилгач нар ял завших нь аргагүй шүү дээ
  • хуулъч 2019-05-08 01:58:53
    мэдээллийн бодитой үнийг хүргэх нь мэдээллийн хэрэгсэлийн үүрэг баймаар юм. Баярсайхан нь тухайн гэмт хэргийн хээ хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр торгох ...
    • үргэлжлэл 2019-05-08 02:00:07
      ял, Аззаяа, Элдэв-Очир, Бүрэн төгс нарын хамтран оролцсон гэм буруутайд тооцож тэдний үйлдэл л хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл хэрэгсэхгүй болгоогүй эрү...
      103.9.90.98
      Мэдэгдсэн Хариулах
      • үргэлжлэл 2019-05-08 02:01:23
        хэрэгсэхгүй болгоогүй эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. бусад хүмүүсийг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан
  • Шударга бай л даа 2019-05-08 01:38:55
    Эдний цаана эздүүд байна даа
  • зочин 2019-05-08 01:36:15
    Хэрэг хуучирахгүй, хэрээ цайхгүй гэдэг дээ.
  • Зочин 2019-05-08 01:14:26
    Онц ноцтой хулгайч нарт хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох хэрэгтэй энэ бол хуулийн цоорхой бид ийм хуультай байгаад хэзээ ч хулгайч нарийг дарж дийлэхгүй !!...
  • zochin 2019-05-08 00:41:04
    Ийм хонгилын үзлээр МУ-с урагшаа явахгүй,шудрага шүүх бж Улс орон босдог жамтай найран дундаа дуграаны хундага өгөлцөж авалцаж бж боломгүй ҮАБЗ үүн-г анааралдаа...