С.Цэрэнчимэд: Улам их хариуцлага ирдэг юм байна

Узбек улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж байгаа ДАШТ-нд оролцсон эмэгтэй чөлөөт бөхийн баг өчигдөр шөнө “Чингис хаан” нисэх буудалд эх орондоо ирлээ.

Бөхчүүдийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, UFC групп”-ын ерөнхий захирал О.Амартүвшин, дэд ерөнхийлөгч “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Ө.Гэлэгжамц болон тус спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, медальтнуудын эцэг, эхчүүд, хамаатан садангууд, анд найзууд нь үлээвэр хөгжимтэй ёслол төгөлдөр угтаж авлаа.

Угтах ёслолын үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр эмэгтэй багийн ахлагч, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Энэ ДАШТ-нд манай эмэгтэй баг боломжийн хэмжээнд оролцлоо. Дөрвөн жилийн дараа дахин дэлхийн аваргатай болж Гавьяат тамирчин О.Бурмаа гурав дахь медалиа энгэртээ зүүлээ. Багаараа 6 дугаар байр эзэлж ирэх онд Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх өвөртөллөө. Гэхдээ зарим бөхчүүд барилдааны төгсгөлд тактикийн алдаа гаргаж медаль авах бүрэн боломжоо алдсанд багш дасгалжуулагч нар зохих дүгнэлт хийж цаашдын тэмцээн уралдаанд илүү бэлтгэл сайтай оролцуулах шаардлагатай байна. Хориод хоногийн дараа болох Азийн наадамд манай эмэгтэй бөхчүүд өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна.” гэж онцлон дурдлаа.

Дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд “Дөрвөн барилдаан хийж дэлхийн аварга гэдэг том цол хүртсэндээ баяртай байна, улам их хариуцлага ирдэг юм байна. Манай ерөнхийлөгч Д.Дагвадоржийн дэмжлэгтэйгээр Япон улсад хэсэг хугацаанд суралцаж тэндхийн бэлтгэл сургуулийн шахуу хэмнэл, өндөр ачаалалд дассан маань их хэрэг боллоо, цаашид улам хичээх болно.” гэсэн бол ДАШТ-нээс хоёр дахь хүрэл медалиа авсан Гавяьат тамирчин О.Бурмаа сэтгэгдлээ ярьж “Надад байнга тусладаг холбооны удирдлага, багийн хамт олон, дасгалжуулагч нартаа их баярлалаа. Мөнгөн медалийн төлөө барилдаанд бразилийн бөхөд тактикийн алдаа гаргаж хожигдсондоо сэтгэл дундуур байна, хойшид гаргасан алдаагаа засах болно” гэж өгүүлсэн.

Эмэгтэй багтай хамт МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар тэрчлэн Гавьяат тамирчин Н.Бүргэдаа нар мөн буцан ирлээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigch 2014-09-15 01:16:58
    harin tim, zarim neg humuus yu hiij yavaa yum
    112.72.13.193
    Мэдэгдсэн Хариулах
  • ari 2014-09-14 06:19:30
    http://Cash4Visits.com/ref.php?refId=326326
    112.72.13.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2014-09-14 03:39:09
    Өсөхбаярийг аавийнх нь нэрээр бичдэг нь ямар учиртай юм. Оросд болсон тэмцээн болохоор нь овгоор нь бичиж байгаа юм уу
    202.179.13.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Дууяа 2014-09-14 02:55:13
    Үсгэн дотор зарим нэгэн тоо цохиж явах юм.
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах